Нийгмийн
Э.Содномпилжээ өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэхээр 248 кг жинг захиалжээ

“Токио-2020” зуны паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр Рио 2016 паралимпийн хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ хоёр дахь өргөлтөө хийлээ. Тэрбээр эхний өргөлтөд хамгийн хүнд жинг буюу 241 кг жинг захиалж амжилттай өргөсөн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг мөн л амжилттай түлхлээ.
Харин дэлхийн дээд амжилт буюу өөрийнх нь тогтоосон 247 кг жингээ эвдэхээр 248 кг жинг захиаллаа.
Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.
Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.