ДЭЛХИЙНийгмийн

Жо Байден Афганистанд амь эрсэдсэн цэргийнхний гэр бүлтэй уулзаж эмгэнэл илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүн хатагтайн хамтаар  Афганистанд амиа алдсан Америкийн цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй уулзалт хийв. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Ерөнхийлөгч Жо Байден амь эрсэдсэн цэргүүдийн шарилыг хүргүүлсэн Довер дахь АНУ-ын Агаарын Цэргийн Баазад зочлов. Жо Байден хэвлэл мэдээллийнхний төлөөлөгчдөд хаалттай хурал зохион байгуулсан байна.

Өмнө нь Жо Байден ХБНГУ-д байрладаг “Рамштейн” нисэх онгоцны баазаас ирүүлсэн америк цэргүүдийн шарилыг хүлээн ёслолд оролцсон юм.

Наймдугаар сарын 26-ны пүрэв гарагт Кабулын нисэх онгоцны буудалд цуврал дэлбэрэлт болсон бөгөөд тэдгээрийн нэгийг амиа золиослогч үйлдсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, амиа алдсан хохирогчдын тоо хэдэн зуун хүнээс давсан байна. Ийнхүү Афганистаны амь үрэгдэгсдийн тоо бараг 200-д хүрсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Гадаадын иргэд ч мөн хохирсон. ”Ассошиэйтед Пресс” агентлаг халдлагын үеэр амиа алдсан АНУ-ын 11 тэнгисийн цэрэг, нэг цэргийн эмч байгааг мэдээлэв.

Пентагонтой холбоотой эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын 13 цэргийн албан хаагч амь үрэгдэж, хорин хүн шархадсан, харин арван хүний ​​биеийн байдал хүнд байгаа аж. Нийт 160 хохирогч, 200 гаруй хүн шархадсан мэдээлэл байна.

Энэ бүх хэргийг “ISIS” буюу “Лалын улс” террорист бүлэглэл хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн юм. “Лалын улс” террорист бүлэглэл нь одоогоор хамгийн том алан хядах үйл ажиллагаа явуулдаг бүлэг юм.

(Эх сурвалж: regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button