Жо Байдены хорт хавдар хүндэрсэн талаар хүү нь ярьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены түрүү булчирхайн хорт хавдар биеийнх нь бусад хэсэгт тархаж, их зовуурьтай байгаа талаар түүний хүү Хантер Байден ярьжээ. Хантер баасан гарагийн орой “BBC News”-т ярилцлага өгөхдөө аавынхаа талаар ярьсан байна. Тодруулбал тэр “Хорт хавдар нь тархаж, яс болон цааш бусад хэсэгт нь үсэрхийлсэн. Энэ нь маш их өвдөлттэй. Олон талаараа биеийг нь ихээр сулруулж байна” гэж хэлсэн байна.
Байдены дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд нас болон эрүүл мэнд анхаарал татсан асуудал байсаар ирсэн. Мөн Цагаан ордны зөвлөхүүд түүний эрүүл мэндийн асуудлын бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж байсан гэж хүчтэй шүүмжлүүлж ирсэн билээ. Байден ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд дөрөв хүрэхгүй сарын дараа буюу өнгөрсөн оны тавдугаар сард хорт хавдартай гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Тухайн үед түүний ажлын албанаас мэдээлснээр, хорт хавдрын Gleason оноо нь 9 байсан. Энэ нь хамгийн хүнд ангилал болох 5 дугаар бүлэгт багтах оноо юм.
Эх сурвалж: CBS News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ харла гэж. Ямар муу мэдээ вэ. Энэ дэлхийн томчуул манайхан шиг Facebook ухаж социаллаар аялж мэддэггүй хөгийн хогын шаарнууд юм аа янз нь. Далай лам, Жо Байден гэх мэтийн нөхдүүд түрүү булчихайн хорт хавдар туслаа, эмчилгээ хагалгаа энэ тэрийг хийлгэлээ л гэх юм. Манай Монголоор дүүрэн, сошиалаар бол бүр битүү зар сурталчилгаа хийгээд бана. Амьтан хүмүүс авч хэрэглээд тэр дорхноо л эдгэсэн гялайснаа яриад жигтэйхэн сурталчилгаа явж байхад олж хараад захиалаад авчихаж чаддаггүй мөнгөндөө татганасан янзын харамч гарууд юмаа. Энэ байтугай хүнд өвчнийг хэдхэн хэдхэн хоногын дотор нам дардаг янз янзын эм наалт тариа гээд өчнөөн юм монголоор дүүрэн байх юм. Өнөө айхтар дэлхийд хүчтэйгээ гайхуулаад байдаг хэдэн ногооноо барьж ирээд үнэ ханш нь өдөр цаг минутаар унаж байгаа хэдэн халтар төгрөгөөр сольж аваад манай эм бэдмэлийн агуу худалдаачид наймаачдаас бөөндөж аваад ууж идэж урт наслахаа боддоггүй ёстой тэнэг, харамч золигнууд юмаа. Манай наймаачид ер нь америк явж эм наймаалбал ёстой цөм хийх бололтой юм. Хамгийн гол нь Жо ахтай уулзаж эмээ сайн рекламдаж ойлгуулж өгөх хэрэгтэй юм байна. Хэл ус муутай болохоор наана нь хөөгдөөд ирж магадгүй тул хэлний дамжаанд сууж хэд гурван үг сурсан нь дээр байх. Эсвэл манай наймаачид элдэв бусын хуурамч эм тариа энд тэндээс оруулж ирээд юм мэдэхгүй шинжлэх ухаанд итгэдэггүй хэдэн монголчуудаа мангартуулж , мунхруулж тав гурван төгрөгийн ашиг хонжоо хайгаад байна уу, ёстой мэдэх юм алгаа. Бүр сүүлдээ мэргэжлийн дипломтой эмч нар маань хүртэл янз бүрийн эм тариа сурталчлаад энд тэндхийн аптекийн нэр зааж өгөөд чухам тэндээс л очиж аваарай, өөр газрынх бол хулхи муу шүү гээд байдаг болж. Хэл ус холбоо хэлхээ сайтай нь Жо ахын хүүтэй холбогдохыг хичээгээрэй дээ. Харин Трамп андад мэдэгдэж болохгүй шүү. Манай улсад өнөө айхтар эдийн засгийн хоригоо тавьж ядарсан манайгаа мажийлгаж мэднэ, чимээ багатайхан шиг ажиллаарайдаа.