НИЙГЭМ

Шуудайтай төмрийн хүдэр гудамжнаас олдсоныг аюулгүй болгожээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шинэ 1000 автомашины зогсоолын баруун хойд талд хоёр шуудайтай угаасан шороо хаясан байна гэсэн дуудлага өнгөрөгч наймдугаар сарын 29-ны өдрийн 13:42 цагт хүлээн авчээ.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 16 км замыг туулан мөн өдрийн 15:20 цагт очиж, хоёр ширхэг 40 килограмм орчим жинтэй шуудайтай нунтаг хар шороо байсан тул агаар дахь химийн бодисыг тодорхойлогч “Газтек 1” багажаар хэмжилт хийхэд тухайн шорооноос ямар нэгэн химийн бодис илрээгүй тул соронз ашиглан үзэхэд соронзонд наалдаж байсан тул төмрийн хүдрийн хаягдал болохыг тодорхойлсон. Хоёр шуудайтай төмрийн хүдрийг битүүмжилж, Үндэсний аврах бригадын химийн бодис түр хадгалах агуулахад хадгалуулахаар хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button