ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Коронавирус Үхань хотоос алдагдаагүй

БНХАУ-ын Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэргэжилтнүүд коронавирусийг хөлдөөсөн хүнсний уутаар дамжин Үхань хотод орж ирсэн байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Энэ талаар “Global Times” сонин нийтэлжээ.

Өвчнийг Хянах, Урьдчилан Сэргийлэх Төвийн хэвлэлийн төлөөлөгч Ма Хуэйлай хэлэхдээ “2020 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д шинэ коронавирусийн цар тахал дэгдэж эхлэхээс өмнө зун нийслэл Бээжин, Далян гэх хотод эпизодик буюу хэсэгчилсэн тархалт гарсан байна. Тиймээс, манай эрдэмтэд коронавирус нь өөр улс орноос эсхүл өөр бүс нутгаас ирсэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин зөөвөрлөгдөн орж ирсэн” гэв.

Үүнтэй төстэй таамаглалыг мөн Үхань хотод ажилласан ДЭМБ-ын мэргэжилтэн, шинжээчид хийсэн. Энэ оны гуравдугаар сард нийтэлсэн тайландаа хөлдөөсөн хоол хүнсээр дамжин коронавирус зөөвөрлөгдсөн байж болзошгүй гэжээ.

Гэсэн ч, шинжээчид өөр бас нэг хувилбар дэвшүүлсэн нь сарьсан багваахай эсвэл бүр өөр амьтнаас хүнд халдварласан байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

ДЭМБ-ын шинжээчид ч коронавирус нь лабораториос алдагдсан гэх магадлал бага гэж үзсэн. Мөн, АНУ-ын тагнуулын алба ч өөрсдийн хувилбарыг дэвшүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт америкийн тагнуулын албаны мэргэжилтнүүд коронавирусийн гарал үүслийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд тайлагнасан байна. Америкийн албаны хүмүүс коронавирусийн халдварыг биологийн зэвсэг болгон бүтээгээгүй гэдэгтэй санал нэгджээ.

Үүний зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаагаар оролцогчид нэгдсэн саналд хүрч чадаагүй аж. Ямартай ч, лабораторийн аргаар гаргаж аваагүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм.

(Эх сурвалж: rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hehe
Hehe
2021-08-31 10:26

Vanga emee helehdee laliin shashintnuud evrovt bakterlogi zevseg hereglene gesen bdag.

ҮНЭН
ҮНЭН
2021-09-01 13:02

ХУЖАА НАР ЮУ Ч ГЭЖ УРАН ДОНГОДООД ХҮН ТӨРЛӨХТНИЙ ӨМНӨ ҮЙЛДСЭН ЯЛТ ХЭРГЭЭСЭЭ �######�Ж ЧАДАХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button