Нийгмийн

Ж.Ариунболд: Шадар сайд БЗС-аас авсан хүүгийнхээ сургалтын зээлийг 100 хувь төлсөн

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангаас зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тодруулбал, Их Британийн Бристолын их сургуульд суралцах төлбөр болох 27.166 ам.доллар олгогдсон байсан юм.

Харин өнөөдөр Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд БЗС-аас авсан хүүгийнхээ сургалтын зээлийг Шадар сайд төлсөн гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр Шадар сайдын хүүхэдтэй холбоотой асуудал 2021 оны гуравдугаар сард гарсан. Энэ бол 2020 оны сонгон шалгаруулалт байсан. 2021 онд БШУЯ-наас сонгон шалгаруулалт зарлахгүй гэдгээ зарласан. Шадар сайдын хүүхэд Боловсролын зээлийн сангаас авсан 27.166 ам.доллароо 100 хувь төлсөн гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
;kkkkkkk
;kkkkkkk
2021-09-01 08:24

ШСайд их гийгуулж дээ....

Холбоотой мэдээ

Back to top button