ЭРҮҮЛ МЭНД

Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо

Өнөөдөр /2019.08.23/ Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр хороонд байрлах Кимбаб Чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг зогсоох Прокурорын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоол /2019.08.14/-оор уг газрын үйл ажиллагааг түр зогсоох чиглэл өгсөн. Энэ дагуу НМХГ, МХЕГ хамтран уг тогтоолыг биелүүлэв. Тодруулбал, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4-т зааснаар ийн хэрэгжилтийг хангаж байгаа гэж МХЕГ-ын байцаагч хэллээ.

Кимбаб чонгүгийн өмнө уг байрлалд ажиллаж байсан “Code” нэртэй Франц хоолны газар мөн энэ шалтгаанаар хаалгаа барьж байсан. Учир нь уг байрны оршин суугчид хоол хийхэд гардаг үнэр, утаанаас болж хүүхдийн болон өөрсдийн эрүүл мэнд хохирч байна гэх гомдлыг гаргасан аж.

Харин уг газрын эзэн “Энэ байрны оршин суугчид байнга дарамталж, байр сольж өг, Жапан таунд байр авч өг гэх зэргээр байнга дарамталдаг. Аваад өгье гэхээр ийм тийм гэж голдог, эсвэл 100 сая төгрөг өг гэх мэтийг шаарддаг. Би мэргэжлийн хяналтын газруудтай байнга холбоотой байж, тэдний өгсөн үүрэг даалгавруудыг байнга биелүүлж явдаг, байнга эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг” гэсэн хариултыг өгч байна.

Тус хэрэгт нийслэлийн прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээж 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоож лацадсан боловч эрх бүхий байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, лац ломбыг зөвшөөрөлгүй авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тул Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу цагдаагийн хэлтэстэй хамтарч, үйл ажиллагааг албадан зогсоолоо. Мөн тус рестораны өргөтгөлийг нийтийн эзэмшлийн зам талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, цахилгааны монтажыг ил хийсэн, гал гарах, тогонд цохиулах эрсдэл бүхий орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилтэй байна.
НМХГ-аас тус хоолны газрыг 2019 оны 1 дүгээр сард үйл ажиллагааг бүхэлд түр зогсоож, торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллаж байжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button