Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин дотор түгжсэн бага насны хүүхдийг аварчээ

Агаар дутагдсанаас болон машин дотор уйлж байсан хүүхдийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, Check media-ийн зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, Цагдаагийн дэд ахлагч П.Гантогтох нар аварчээ.

Тодруулбал, бага насны хүүхэд машиндаа ганцаар түгжигдсэн байжээ. Уг үйл явдал өнөөдөр 16:00 цагийн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд зогсоолд болсон аж. Дээр дурдсан иргэд охиныг машинаас гаргаж авахын тулд автомашины нарны хаалтыг эвдэж, хаалгыг нь онгойлгосон байна.

Иймд та бүхэн хүүхдээ харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд бүү үлдээгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button