Автомашиндаа хүүхдээ түгжиж үлдээсэн эцэг эхийг 50,000 төгрөгөөр торгоно

Агаар дутагдсанаас болон машин дотор уйлж байсан хүүхдийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, "Check media"-ийн зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, Цагдаагийн дэд ахлагч П.Гантогтох нар аварсан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, өчигдөр /2021.08.31/ 16:00 цагийн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд зогсоолд байсан автомашинд бага насны хүүхэд ганцаар түгжигдэн, ээрч уйлж байсан аж. Улмаар дээр дурдсан иргэд автомашины хаалгыг онгойлгохын тулд нарны хаалтыг эвдэж,охиныг аварсан байдаг.
Тэгвэл өчигдрийн эл үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7.54-ыг зөрчсөн явдал бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж буй аж.
Хуулинд тусгаснаар: "Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ бурхан минь яаж байнаа цагдааг минь л бүү буруутгаж үзээрэй дээ машин эвдлээ гэж мөнгө нэхэх виидээ ухаан нь л мэднэ дээ эвии бахирч байгааг нь ээрээд л эвгүй дуулдаж байлаа шүү
Ymar m#l n huuhedee uldeedeg bainaa