Нийгмийн

Монголбанкнаас эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

Монголбанкнаас “Санхүүгийн залилах гэмт хэргээс сэргийлье эсээ бичлэгийн уралдаан” зарлажээ. Эсээ бичлэгийн уралдаанд оролцогч ямар ч мэргэжилтэй байж болох бөгөөд нас харгалзахгүй аж. Материалыг 2021 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.

Эсээнд тавигдах шаардлага:

  • 1000-1500 үгэнд багтаан Монгол хэлээр бичих
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд тогтсон стандартыг баримтлах)

Шалгаруулалт:

Уралдааны дүнг 2021 оны аравдугаар сарын 06-ны өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны вебсайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.

Шагнал:

  • I байр: 800,000 төгрөг + Өргөмжлөл
  • II байр: 600,000 төгрөг + Өргөмжлөл
  • III байр: 400,000 төгрөг + Өргөмжлөл
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button