НИЙГЭМУЛС ТӨР

Д.Сумъяабазар: Хотын фракц гэж байхгүй, бүгдээрээ л хотынх

Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших эрхмүүдийг тодруулах юм.

Хуралдаанд оролцохоор ирж буй МАН-ын гишүүдээс зарим сэдвээр байр, суурь авч байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын байр суурийг сонслоо. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хотын фракцаас хүнээ зүтгүүлсэн ч дэмжигдээгүй, маргаан өрнөсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл тэрбээр “Нэг их айхтар маргаагүй. Өөрсдийн сонирхлоор л явцгааж байгаа байх. Хэрүүл, шуугиан байхгүй байх аа. Нам нэг л бодлоготой. Тийм соёлтой нам шүү дээ. Хотын фракц гэж байхгүй. Бүгдээрээ л хотынх” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button