УЛС ТӨР

Зөвшөөрлийг нь цуцалсан уурхайнууд нинжа нарын хөлд сүйдэх эрсдлийг тооцсон уу, Ерөнхий сайд аа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу 19 ААН-ийн нэр дээр бүртгэлтэй 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан талбайд нь нүүрс ба алтын ордоос бүрдэж буй юм.  Зөвшөөрлийг цуцлах болсон гол  шалтгаан нь Монгол Улсын хууль тогтоомжийг  мөрддөггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулсан гэх шалтгаанууд байв.

Засгийн газраас  тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ААН-үүдийг эхлээд нөхөн сэргээлтээ хий. Дараа нь Засгийн газартай шүүхдэх асуудлаа яриарай гэсэн юм. ААН-үүдийн зүгээс “Нөхөн төлбөр өгөх ёстойгоо төр засаг мэдэж байгаа байлгүй дээ” гэх үүндээс асуудалд хандаж буй. Мөнхүү “Нөхөн сэргээлтээ ямар ч асуудалгүй хийгээд явж байтал гэнэт нэг өдөр тусгай зөвшөөрөл цуцалсан. Өмнө нь ямар ч шалгалт ороогүй” гэх мэдээллийг ААН-ийн зүгээс өгч буй нь анхаарал татав.

Гол нь, Засгийн газраас тусгай зөвшөөрлүүдийг цуцалсны дараа гарч болох эрсдлүүдийг тооцсон уу. Эрсдэл гарлаа гэхэд хэрхэн таслан зогсоох вэ. Цуцлагдсан талбайдыг хэрхэн хамгаалах юм зэрэг асуудлуудыг бодолцсон уу гэдэг нь ихээхэн эргэлзээ төрүүлж эхэллээ.

Тухайлахад, өчигдөр орой Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт орших “Алтайголд” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай руу нутгийн иргэд дайрсан тохиолдол гарсан юм. Олны дүйвээн, бужигнасан урсгалыг зогсооход асар хэцүү. ААН-ийн зүгээс мэдээлж буйгаар нутгийн иргэд усан бууных нь доорх цэвэршүүлэхээр бэлдсэн алттай шороог нь шууд л савлаад авч эхэлсэн байна.

Улмаар уурхайн ажилчдыг хөх няц болтол нь зоджээ. Иргэд “Ерөнхий сайд энэ талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тэгэхээр одоо ард түмний өмч” гэж дайрсан аж. Сонирхолтой нь,  ААН-ийн алтыг булаасан хүмүүсийг өмнө нь “Байгаль эхээ онгон дагшин байлгацгаая” гэж зурагтаар ярьдаг  уриалагч нар байсан гэх.

Цаашид өөр талбайд дээр энэ байдал давтагдвал яах вэ. Цэрэг оруулах шаардлага үүсвэл яах вэ. Мөргөлдөөнөөс үүдэж, эрдэнэт хүний амь нас хохирвол хэн хариуцлага хүлээх вэ зэрэг асар олон асуулт хариултгүй байгаа юм. Төр нь  тусгай зөвшөөрлөө авчихдаг. Гэтэл эргээд ямар ч татвар төлдөггүй. Хариуцлага хүлээдэггүй нинжа нарын гарт талбайд өртвөл цуцалснаасаа их хохирлыг төр амсана.

Байгаль орчны сүйдсэн байдал нинжа нарт угаас хамаагүй. Тэгэхээр төр л бүх эрсдэлээ үүрнэ гэсэн үг. Ийм эрсдлийг эрх биш тооцоо байлгүй дээ, Ерөнхий сайд маань.

Ж.МЯДАГБАДАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

тэр нутгиинхан ямар муухай юм уурхайн ажилчдыг зодоод алтыг нь булааж авч байна гэж бужигнаж байна.тэр бүлэг дээрэмчид шиг байна.тунгалаг тамир кинонд жанжин Cүхбаатар юу гэж хэлж байсныг сана. бүлэг дээрэмчид

zochin
zochin

er joohon yumtai nohor baiha teriig jenko saihan ashiglaj hoorgoj baina toпor geed ner ogtson nogootoh n hoortson

И
И

Эхлээд том нинжага дараа нь жижиг нинжаг дараад ав

Холбоотой мэдээ

Back to top button