Нийгмийн

Халдвар авсан иргэдийн нэрийг нийтэд зарласан албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын онцгой комиссын шийдвэрээр коронавирусын халдвар авсан иргэдийн нэрсийг сумын фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээллэсэн, Түнэл суманд коронавирусын халдвар авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаар мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгах үйл ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тогтоожээ.

Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлэгдэж байгаа 18 иргэний талаар мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ.

Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан нөхцөл байдал тогтоогдсон юм. Энэ дагуу коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах талаар Комиссын гишүүн Хөвсгөл аймгийн засаг даргад шаардлага хүргүүлсэн.

Шаардлагын мөрөөр хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ оногдуулсан талаар Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 1/1689 дугаарын албан бичгээр Комисст мэдэгдлээ.

Коронавируст халдвар авсан иргэдийн гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг аймгийн засаг дарга нарт анхааруулж, Комиссын гишүүний зөвлөмжийг 21 аймгийн засаг дарга нарт хүргүүлсэн бөгөөд хүний эрхэд халдсан нөхцөл байдал тогтоогдсон Хөвсгөл аймагт Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлээд байсан юм.

Эх сурвалж: ХЭҮК

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ялангуяа хөдөө орон нутагт ингэж байж л айл хэсэх, халдвар тархахаас сэргийлнэ биз дээ, манай хөдөөнийхөн зуны улиралд айл хэсэхдээ бол арай л байдаг шүү дээ,

Хариу
Хариу

Ковидоор өвдсөн хүмүүсийн мэдээллийг ил болгоход яагаад буруу гэж? Хүний эрх энэ нөхцөлд хамаагүй гэж бодож байна. Нийтэд аюултай өвчин авчихаад гадуур тэнээд, хүмүүстэй уулзаж учраад байгаа гаруудыг ийм маягаар хазаарлах нь зөв. Энэ хүн өвчтэй шүү, битгий уулзаад бай гэсэн сэрэмжлүүлэг биш юмуу? Өөр бусад хувийн мэдээлэл нийтэд ил болгоогүй байлгүй дээ.
Энэ Хүний эрхийн комисс гэж ажлаа мэдэхгүй газар юм. Энэ байтугай ноцтой ауудал байхад "манай мэдлийн асуудал биш" гээд тэнэгтээд суу байдаг юм билээ. Гэнэт ковидтой гаруудыг өмөөрөөд ирдэг нь юу вэ?

Иргэн
Иргэн

Өвчин тусаал биз нэрииг нь хэлсэн мэдэгдсэн байхад юу нь буруу байхав дээ манай монголууд үнэхээр тэнэг нэрэлхүү юмаа арга хэмжээ авах зүйл биш шүү тиим л юм бол өвдөхгүй байх нь яасан юм юуг нь нуудаг юм нууцаар тарааж тэнэгтдэг юмнууд зөндөө л байна цаана чинь

Холбоотой мэдээ

Back to top button