Нийгмийн

Хүчирхийллийн мэдээлэгчийг илчилсээр байх уу, Ж.Болд дарга аа

Хоногийн 24 цагт 104 иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Өмнөх өдрүүдтэй харьцуулахад бага тоо мэт санагдаж болох ч үүний цаана дуудлага өгөөгүй, хаалганы цаана чимээгүй хүчирхийллийн золиос болсон иргэн өчнөөн бий. Юу үнэн энэ үнэн.

Иргэд ч дээд, доод айлд маань хүчирхийлэл үйлдэгдэж байна гээд хэлчих зориггүй болсон. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хөршийн холбоогоо сайжруулах хэрэгтэй гэх попдуу үг хэвлэлд өгсөн ярилцлагадаа хаа нэг хавчуулчихдаг цагдаагийн албан хаагчид начир дээрээ “Тэр айл дуудлага өгсний дагуу ирлээ” гээд хэлчихдэг гэх.

Ингээд хэлчхээр хөрш айл сонссон ч сонсоогүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг дүлий дүмбэ царай гаргалгүй яахав. Тэгчхээд ичих ч үгүй “Хөрш айлд нь хүчирхийлэл үйлдэж байхад иргэд мэдээлэхгүй байна” гээд яриад сууж байх юм. Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд та цагдаа нартаа чиглэл өгөөч.

Уг нь бол танай албан хаагчид мэдээлэл өгсөн иргэнтэй цаашид хамтарч ажиллаж, хүчирхийллийг таслан зогсоох ёстой. Гэвч хүчирхийлэгч нарыг энэ үйлдлээрээ улам өөгшүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч
өмгөөлөгч
2021-09-02 16:51

угаасаа цагдаагийн �##�бан хаагч нараа сургахгүй бол ямар газар хэнд юу хэлэхээ мэдэхгүй хөдөөгийн м�##�чингууд цагдаа нар болоод байгаа юм биш үү ямар ч хууль эрх зүйн мэдлэггүй дарга нарын өмнө хүлцэнгүй ёслохоос өөр мэдлэггүй цагдаа нар их болж байгаа нь харамс�##�тай байна сург�##�т сайн хийх хэрэгтэй дээ

Зочин
Зочин
2021-09-03 08:44

Сан�##� 1 байна. Мэдлэг мэргэжлийг нь сайжруулмаар. '' Энэ шуугилдаад байгаа айл мөн үү ''ч гэх нь холгүй тэр '' зөрчил '' гаргасан айлаасаа эргээд ута�####�ж байх жишээтэй Цагдаа үүргээ биелүүлж байгаагаа ойлгодоггүй бололтой. Хов хутгаад байгаа ч юм шиг.

иргэн
иргэн
2021-09-04 18:27

Надад л лав цагдаа нар ажилаа хийх их дургүй юм шиг санагддаг �##�бан хүчээр хийж бгаа юм шиг хандлага гаргадаг мэдээлэл өгсөн айлаа хэлнэ гэдэг чинь
ЭНЭ АЙЛ ДУУДЛАГА ӨГӨӨГҮЙ БОЛ БИД НАР ЮУ ГЭЖ ИРЭХ ВЭ ГЭЖ САНААТАЙ ХЭЛДЭГ ЮМ УУ ГЭЖ БОДСОН ТЭГЭХЭЭР ДАРАА НЬ ЯАЖ Ч БСАН ДУУДЛАГА ӨГХӨӨ БОЛЧИХНО
ИНГЭЭД ДУУДЛАГА ӨГХӨӨ БОЛЧИХООР АЖИЛЫН АЧААЛАЛ НЬ БАГСАНА ГЭЖ БОДДОГ БХ
ХАРИН ЭНЭ НЬ ЭСРЭГЭЭРЭЭ ГЭМТ ХЭРЭГ УЛАМ ХҮНДРЭХ ШАЛТГААН БОЛЖ БНА

Холбоотой мэдээ

Back to top button