Нийгмийн

МАХН-ЫН ТОХИРОО: Н.Энхбаяр шадар туслахуудаа төрд ШАХАХ гэж байна

Н.Энхбаяр намаа сүйрүүлэн байж албан тушаалд хүрэх хаалгаа нэг нэгээр нээсээр байна. Хамгийн анх тэрбээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Тулгыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилуулах нүүдэл хийсэн.

Үргэлжлүүлээд МАН-ын Бага хуралд МАХН-аас найман хүнийг, НАМЗХ-нд Э.Батшугар тэргүүтэй залуусаа оруулсан.

Харин уржигдар МАН-ын томчуултай жинхэнэ томоохон тохироонд хүрч хүү Э.Батшугарыгаа Сонгинохайрханд амжилттай нэр дэвшүүлж чадлаа. Ерөөс түүний нүүдэл дэс дараатай.

Учир нь одоо нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъяныг “Эрдэнэс Метан” компанийн захирлаар, МАН-ын Бага хурлын гишүүн болоод байгаа А.Энхболдыг “Эрдэнэс монгол” компанийн дэд захирлаар томилуулахаар зүтгүүлж байгаа аж.

Э.Эрдэнэжамъяны хувьд: Н.Энхбаярын жинхэнэ баруун гар. Шадар туслах нь. Түүний оймс гозолзохоос эхлээд орхихгүй дагаж гүйсэн. Түүнийг өмөөрөд хэвлэлийн хурлаар уйлж ч явсан удаатай. Ховор гардаг эр хүний нулимсыг Н.Энхбаяр даргынхаа төлөө унагаасныхаа төлөө тэр намдаа “үүр”-ээ бөх гэгч нь засаад авсан байв. Улмаар МАХН-ын нарийн бичгийн дарга, Нийслэлийн МАХН-ын дарга болтлоо дэвшсэн. Тиймээс Н.Энхбаярын хамгийн түрүүнд албан тушаалд хүргэх хүнийх нь нэг тэр.

Амжаагийн Энхболдын хувьд: 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН нарын намуудын Та бидний эвсэлээс Сэлэнгэ аймагт дэвшиж байсан. Түүнээс өмнө 2016 оны сонгуульд ч мөн МАХН-аас нэр дэвшиж байв. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, өмнө нь ҮТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.

Н.Энхбаяр өөрөө албан тушаалд хүрэхээс буслыг бүгдийг түрүүлээд хийх нь. Өөрт нь ҮАӨЗ-ийн судалгааны хүрээлэнгийн захирлын суудлыг өгсөн ч голоод очихгүй байгаа. Түүний хүссэн суудал нь сайдын сэнтий. Өөрөө хүрч чадахгүй байгаа ч хүүгээсээ эхлээд шадар туслахуудаа хурган дарга нарын суудалд суулгаж, төрд шахах тохироонуудаа хорлонтойгоор хийж явна. “Улсын хэмжээнд МАХН-ын төлөөлөл 2200 орчим хүн намын албан тушаалд очно” гэж ярьж байсан мөрөөдлөө Н.Энхбаяр нэг нэгээр биелүүлэх нь. Албан тушаалын тохироон дээр МАН, МАХН-ын нэгдэл одоо л эхэлж байна. МАН нэгдсэндээ харамсаж, МАХН тохироондоо баясацгаасан өдрүүд үргэлжлэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 3, 2021 08:56

Алтан загасны эмгэн шиг нэг л нартай өдөр тэвшээ тэвэрээд үлдчихэв дээ

Зочин
Зочин
9 сар 3, 2021 08:58

Nuguu ih taraagaad uguud baisan olon ih nayad tugrug chini ediin zasagiig eruuljuuleegui yum uu?

Зочин
Зочин
9 сар 3, 2021 10:07

зөв шүү дээ элбэгдорж шиг эрдэнэтийг идсэн биш төрийг цөлөмсөн биш нусан буунууд айл гэр болж тоглож байхад өөр яахын

Зочин
Зочин
9 сар 3, 2021 11:18

Өөрөө гавихгүй болохоор цүнх баригчдаа дэвшүүлж тэднээрээ дамжуулж төр барилцах гээд үзэж байна. Их нухацтай нүүдэл хийж байна, яагаад ингэж төрийн �##�бан туша�##�д үхэн хатан, амь насаараа дэнчин тавьж тэмүүлээд байдгийг ойлгохгүй юм. Энхбаяр Цолмон 2 насаараа идэх хөрөнгөө монгол төрийн буянаар �##�ь хэдийнээ цуглуулсан хүмүүс шүү дээ. Үр ач нараа тойруулаад гэртээ амар тайван сууж болдоггүйн байх даа

Холбоотой мэдээ

Back to top button