Хотын даргын БҮТЭХГҮЙ үзэлтэй ОРЛОГЧ НАР

Сүүлийн үед хотын орлогч нар бүтэхгүй үзлээсээ болж олны хэл амны бай болоод байна. Хүний эрхийн мэдрэмжгүй загнаж бас мэдэмхийрч онигоонд оров.
Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч кэмбриж, орос сургууль байхгүй” гэж сайд аятай л жиргэсэн байв. Үүнийх нь хариуд БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр “Боловсролын салбарын бодлогыг энд твиттерт хэн нэгэн дарга биш, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулна” хэмээн жиргэж, сургамжлан егөөдсөн. Үүнд бантсан уу гэлтэй хотын орлогч жиргээгээ өнөөдөр устгасан байх юм. Мэдэхгүй, чадахгүй сэдвээрээ мэдэмхийрэх нь ямар ичгэвэртэйг ойлгосон гэлтэй.
Харин өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн бэлгийн цөөнхийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, олны бухимдлыг төрүүлсэн юм. Тэрбээр, ижил хүйстнүүдийн өнгө, лого, туг, яриа зэргийг цахим орчиндоо шүүмжилж, төлбөр төлсөн постерыг нь хүчээр хулуулсан. Улмаар хүүхдийнхээ тоглоомыг ч хогийн сав руу хаяулсан тухайгаа гайхуулан жиргэсэн билээ. Ийн жиргэж олон нийтэд шүүмжлүүлснийхээ дараа мөн л постоо устгасан.
Бүхэл бүтэн хотын орлогч хүмүүс хүн чанартай байдаггүй юм аа гэхэд хүний эрхийн мэдрэмж байхгүйгээ гайхуулцгаасан нь энэ. Ядаж олон нийтийн сүлжээнд цэцэрхэхээсээ өмнө бүтэхгүй үзлээ нэг нягталчихаж баймаар.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заа Сандагсүрэн чинь хаана �##�и�##�ах уу маазрах уу гэдгээ мэддэг бас тнгээд ажил хэрэгч хүн шүү. Төрийн ажлыг сайн мэддэг хүн. Ер нь тэгээд энэ сүртэй гарчигтай ядруухан шүүмжийг чинь хэн унших уу
haha doogii chi chn sumyabazruudtaigaa taarsan mulguu ###dda bnshd (BOLOWSROLGUI) mongol butehgueeeee #bolowsrolgui#