Х.Нямбаатарыг Ерөнхийлөгчөөрөө сонгосон боксчид дарвиж, Э.Цэндбаатарыг зоджээ

Үе үехэн зодооны хэрэгт холбогдох болсон боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр шөнө бусдад зодуулжээ. Тодруулбал эл хэрэг явдал Сүхбаатар дүүрэгт байрлах New work ресторанд болсон бөгөөд Э.Цэндбаатар бусдад зодууллаа гэж цагдаад өөрөө дуудлага өгсөн гэх мэдээлэл байна.
Түүнийг зодсон хүмүүс нь хүнд жингийн боксын тамирчид болох Д.Идэрбат болон Ц.Мөнхчулуун нар байсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын боксын холбооны бага хурал өчигдөр буюу есдүгээр сарын 5-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. Уг хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр 100 хувийн саналаар сонгосон билээ. Тэгвэл Э.Цэндбаатар нар уг хурлын дараа олноороо дарвиж явахдаа ийн зодооны хэрэг өдүүлжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу хүн сонгохоор мордохын хазгай гэгч болжээ.
ОДОО ЁРӨНХИЙЛӨГЧ НЬ БОЛСОН ЮМ ЧИНЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГООД ЗОДООН БИШ МАРГААН БОЛГООД ӨНГӨРӨӨХ БАЙЛГҮЙДЭЭ. ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙГАА ЮМ БАЙНА. БАС ДАРГА САЙД БОЛСОН ХОЙНО ЁРӨНХИЙЛӨГЧ ГЭЖ ДУУДУУЛМААР Л БАЙГАА БАЙЛГҮЙ
Сайд ерөнхийлөгчийнхөө цагдаад хир бяртайг үзэх гэсэн юм байлгүй дээ боксчид нь
Энэ Цэндбаатар яаас үйлтэй пяз вээ????????♂️
Энэ Цэндбаатар яаас үйлтэй пяз вээ????????♂️