НИЙГЭМ

Замын бродюрыг оймс шигээ сольдог жишиг зөвхөн манайд л бий

Жил жилийн намар хот тохижуулж, бүтээн байгуулах нэрээр өнөө л хэдэн замын хашлага, бродюр, явган хүний замын хавтанг шинэчилж, мөнгө угаасаар...

Ямар сайндаа л эвдэрч хэмхрээгүй явган хүний замын хавтанг хуулж хаяад, яг ижилхэн өнгө, хээтэйг шинээр хийдэг. Үүнийг нь иргэд анзаарахгүй гэж бодсон уу, эсвэл шинэ өнгө хээтэйг хийх гэхээр мөнгөндөө татаад байдаг уу бахь байдгаараа байдаг нь инээдтэй.

Заримдаа хуучин төмөр хашааг сугалж авч будчихаад, эргүүлээд шинэ хашаа хийсэн мэтээр хотын төсвөөс халаасалдаг хэд нь ч бий гэх... Ялангуяа Нийслэлийн дунд түвшний хурган дарга нар сонгуульт хугацаагаа дуусахаас өмнө татвар төлөгчдийн мөнгөөр элдэв чамин өнгийн хаалт, хашилт, бродюр авч хийгээд мөнгө идэх нь элбэг.

Хүнсний дэлгүүр, хэрэглээний барааны хугацаа дуусахаас ч өмнө нийслэл дэхь замын бродюр, явган хүний замын хавтан, хашааны ашиглалтын хугацаа дуусчихдаг сонин. Татвар төлөгчид талхаа ч авч дийлэхгүйд хүрээд буй энэ үед төсвийн мөнгийг уйлуулж, энэ мэт хэрэгцээгүй бизнесээ шахахаа болино уу. Нийслэлд хийх, бүтээн байгуулах ажил зөндөө бий. Бродюр, хашлаганы оронд орчин үеийн технологийг нэвтрүүлж, гүүрэн зам барьж, мөрөөдлийн метрогоо л нэвтрүүлчих хэрэгтэй. Замын бродюрийг оймс шигээ сольдог жишиг зөвхөн манайд л бий...

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БГД варатье чуулгын хажуу зам, 4 улир�##� хотхон луу ордог замын хашлагыг солиод, эвдэрхий замыг нь улам дордуулаад орхисон байсан. Зам нь эвдэрхий байхад хашлагыг нь солиод байдаг завшигчид улаан цагаандаа гарчихсан байнаа

Холбоотой мэдээ

Back to top button