СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ДАТА: Э.Батшугар уул уурхай, ББСБ, эмийн импорт, хэвлэл мэдээллийн бизнестэй

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугар нэр дэвшихээр болсон. Харин түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдсан анхаарал татах зүйл бий. Тодруулбал, өмнө нь аавынх нь нэр дээр байсан компаниуд одоо түүний 100 хувийн эзэмшилд очсон байгаа юм.

Э.Батшугар 2015 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ үедээ ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Харин саяхан нөхөн сонгуульд нэр дэвшихдээ мэдүүлсэн мэдүүлэгт нь 16 компанийн нэр бичигджээ.

“ЭСКОН”: ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ

Үүний 14-ийнх нь хувьцааг Э.Батшугар 100 хувь эзэмшдэг. Энэ дунд “Эскон” ХХК нь хамгийн анхаарал татах нэг нь. Уг компанийг анх аав Н.Энхбаяр нь үүсгэн байгуулж байсан. Дараа нь төрсөн дүү Н.Энхтуяадаа шилжүүлсэн байдаг. Харин одоо Э.Батшугарын нэр дээр очжээ.

“Эскон” бол Н.Энхбаярын ихэнх бизнесээ явуулдаг голлох компани. Үүний охин компани болох “ЗГСМ” ХХК-ийн нэр дээр TV9 телевиз, “Зууны мэдээ” сонин гардаг.

“МИЛЛЕННИУМ ФИНАНС”: БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Цаашлаад, Э.Батшугар хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай. Үүнийгээ“Милленниум финанс ББСБ” ХХК-иар дамжуулан эрхэлдэг. Энэ компанийн Гүйцэтгэх захирлаар ээж Р.Цолмон нь ажилладаг. Харин 100 хувийн хувьцааг “Эскон” ХХК буюу Э.Батшугар эзэмшдэг.

“СОДМАРГАД”: АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ

Дараа нь “Содмаргад” ХХК-ийг нь дурдаж болно. Уул уурхайн хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компани. Мөн л Э.Батшугар 100 хувь эзэмшинэ. 2019 онд тус компани Ховд аймгийн Дуут сум, “Бүргэдтэй хайрхан” орчмын 11,600 га газарт хайгуул хийж эхлээд байхад нь албаны хүмүүс зогсоож байв.

“МОНФАРМ ТРЕЙД”: ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ

Хамгийн сүүлд, 49 хувь эзэмшдэгн “Монфарм трейд” ХХК-ийг нь онцолж болж байна. 1999 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.

Нэгэн үес хаан явсан Н.Энхбаяр хүүдээ хамаг компаниа шилжүүлж, насан туршдаа идэх хоолыг нь бэлдэж өгчээ. Монголбанкны дэд Ерөнхийлөгчийн албыг хүртэл хашиж үзсэн нялх сэнгүм Э.Батшугарт хэвлэл мэдээлэл, уул уурхай, банк бус, эмийн импортын бизнес бүгд байна.

Гэсэн ч түүнийг өдгөө УИХ-ын гишүүн болгохоор зүтгүүлж буй нь өөрийнх нь хүсэл үү, аавынх нь уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Бас дээр нь Эрдэнэтэд ган бөмбөлөг нийлүүлнэ, гутлын 22 хажуудах Өргөө зочид бууд####, хэвлэх үйлдвэрийн газар, т####байн урдах Сэлмэн байшин, Хужирт, Отгонтэнгэр, Шарг####жуут рашаан гээд сувиллын газрууд бас байгаа. Тэгсэн мөртлөө ханахгүй ####бан туша####, сайдын сууд#### нэхнэ. Н.Энхбаяр өөрийгөө уул уурхайн лицензгүй шударга хүн гээд байсан. Эхнэр Цолмонгоо Тагнуулын Ерөнхий Газрын дарга, хүү Батшугараа Монгол банкны дэд захир#### болгож байсан. Улс ардтүнээссээ

  2. Бас дээр нь Эрдэнэтэд ган бөмбөлөг нийлүүлнэ, гутлын 22 хажуудах Өргөө зочид буудaл, хэвлэх үйлдвэрийн газар, тaлбайн урдах Сэлмэн байшин, Хужирт, Отгонтэнгэр, Шаргaлжуут рашаан гээд сувиллын газрууд бас байгаа. Тэгсэн мөртлөө ханахгүй aлбан тушaaл, сайдын суудaл нэхнэ. Н.Энхбаяр өөрийгөө уул уурхайн лицензгүй шударга хүн гээд байсан. Эхнэр Цолмонгоо Тагнуулын Ерөнхий Газрын дарга, хүү Батшугараа Монгол банкны дэд захирaл болгож байсан. Улсаасаа баян луйварчин.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button