Нийгмийн

Голуудын түвшин багасаагүй тул үерийн аманд отоглохгүй байхыг анхаарууллаа

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар сэрүүсч, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна.

Иймд голуудын усны түвшин буураагүй тул голын ойр орчим, үерийн аманд суурьшиж буусан айл өрх, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, голын болон тогтоол усанд орох, сэлэхгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, үерийн аманд отоглож хоноглохгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button