НИЙГЭМ

Гарам гарч байсан автомашин живж, гурван хүнийг аварчээ

Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, 5 салааны гарамаар гарч байсан автомашин живжээ. Тодруулбал, гурван хүн автомашин дээрээ зогсож байна гэсэн дуудлагыг 09.08-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 50 км замыг туулан 02:39 цагт очиход “Туул” голын усанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн С /41 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Пажеро” загварын суудлын автомашин живж, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /40 настай, эрэгтэй/ нар автомашин дээрээ зогсож байсныг аюулгүй газарт гаргаж, автомашиныг мөн өдрийн 03:20 цагт татан гаргажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

one setguulchid sob bichigiin durum surmaar umma

Холбоотой мэдээ

Back to top button