УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД
Ч.Болортуяа: “Covid-19”-ын вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд томуугийн вакцин хийнэ

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авчээ. Тус вакциныг өнөөдөр /2021.09.08/ хүлээн авах юм байна.
Энэхүү вакциныг “Covid-19”-ын эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ өгөх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.