Нийгмийн

Цагдаагийн алба хаагчийн гарыг хазаж, хувцсыг нь урсан үйлдлүүдийг шалгаж байна

Энэ сарын 04, 05-нд цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргүүд гарчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд Уулын замд хоёр машин мөргөлдсөн байна гэсэн дуудлагын дагуу очсон цагдаа гараа хазуулжээ. Баянзүрх дүүргийн харьяат 27 настай эмэгтэй Д согтуурсан үедээ цагдаагийн гарыг хазаж, гэмтээжээ. Тиймээс цагдаагийн аоба хаагч гомдол, өргөдөл гаргажээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Баянгол дүүрэгт согтуу хүн хэл амаар доромжлоод байна гэх дуудлагын дагуу очсон цагдаагийн алба хаагчийн биед халджээ. Тодруулбал, 29 настай У гэгч нь согтуурсан үедээ цагдаагийн биед халдаж, дүрэмт  хувцсыг нь урж, гар утсыг нь эвджээ. Алба хаагчийн хөл бэртсэн учир, чиг барьж боосон аж. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөв
Зөв

Кк

Иргэн
Иргэн

Цагдаад х�##�дах доромжлох эсэргүүцэх зэрэг үйлдэлд хатуу арга хэмжээ авч байхгүй бол манай улс цагдаагүй дураараа зэрлэг улс болох нь байна шүү цагдаагүй хууль дүрэмгүй бол дураараа аюултай иргэдтэй болж байгаа нь даанч харамс�##�тай байна даа хүн �##�маар санагдв�##� �##�аад л байх бодолтой байх шиг байна хуулиа чангатгаачээ хэцүүдэх нь

Зочин
Зочин

Эрх чөлөө нь хэтрээд даварсан эмс эрээ цээрээ �##�даж байна.Арабын эмэгтэйчүүд шиг биш юм гэхэд жаахан даруулгатай байсан бол эмэгтэй хүнээс ийм б�##�мад авир гарахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button