УЛС ТӨР

Ерөнхий сайдын зөвлөх асан Т.Хаш-Эрдэнийг Монголын хөрөнгийн бирж”-ийн дэд захирлаар томилжээ

Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дэд захирлаар Т.Хаш-Эрдэнэ томилжээ.

Т.Хаш-Эрдэнэ нь 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр, 2018-2021 онд Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Эдийн засгийн дэд ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байжээ. 

2021 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай байна. 

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button