Нийгмийн
Ш.Батхүү нарын шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлогдсон ч хойшилжээ.
Тодруулбал, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаархи баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Улмаар 2021 оны аравдугаар сарын 06 -ны өдрийн 10:00 цагт товлолоо.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.