Вакцинд хамрагдаагүй учир эхчүүд халдварт өртөж, дутуу төрж байна гэв

Өнгөрсөн 24 цагийн байдлаарх коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа. Энэ үеэр хоногт илэрсэн халдварын тоо 3680 бүртгэгджээ. Мөн зургаан хүн нас барж, 3805 хүн эдгэсэн байна.
Мөн шинэ тохиолдлуудын 1381 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 2299 нь орон нутагт илэрчээ. Нийслэлийн Өргөө амаржих газрын АУ-ны доктор, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуу хурлын үеэр жирэмсэн эхчүүд халдварт өвчнөөр их өвчилж буй тухай хэллээ.
Тэрбээр "Жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй учир халдварт өртөх нь их байна. Ялангуяа зүрх судасны өвчтэй, чихрийн шижин, таргалалттай болон элэг, бөөрний архаг өвчтэй эхчүүд амьсгалын дутмагшилд орж, ноцтойгоор хүндэрч, дутуу төрж байгаа. Иймд дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна” гэв.
Иймд Өргөө амаржих газар COVID-19-ийн 30 ортой тасгийг өргөтгөж, нэмэлтээр 50 ор дэлгэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.