НИЙГЭМ

Өнөөдрөөс 11 хүртэлх насны хүүхдүүдийг томуугийн вакцинд хамруулна

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан юм. Эл вакциныг хоёр өдрийн өмнө хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн 11 хүртэлх насны хүүхдүүдэд хийж эхлэх юм.

Улирал солигдох мөчид томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүнд бага насны хүүхдүүд өртөх нь илүү их байдаг бөгөөд коронавирусээс хамгаалах бүрэн тун вакцинд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд хийхээс гадна жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр хамруулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button