ДЭЛХИЙНийгмийн

Европ дахь Хятадын анхны вакцины үйлдвэрийн барилга шаваа тавив

Өчигдөр пүрэв гарагт Сербийн нийслэл Белград хотноо Европт анхны Хятадын вакцины үйлдвэр барих ажлыг эхлүүлэх ёслол болов. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Эрүүл Мэндийн сайд Златибор Лончар болон БНХАУ-аас тус улсад суух Элчин сайд Чэнь Бо нарын албаны хүмүүс оролцон, тус үйлдвэрийн шавыг тавив.

Ерөнхийлөгч А.Вучич ёслолын үеэр хэлэхдээ, Хятад, Серби улс хамтран вакцин үйлдвэрлэх орчин үеийн үйлдвэр байгуулж байгаа нь улс орон болон бүс нутгийн хэмжээнд цар тахал өвчинтэй тэмцэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн нь “найрамдалт харилцааны баталгаа” гэж тодотгов.

Вакцины үйлдвэрийг барьснаар хоёр улсын тахал өвчинтэй тэмцэх чадавхийг улам нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн хөгжилд ч чухал ач холбогдолтой гэв. Ингэснээр цаашид био эм бэлдмэлийн чиглэлээр улс хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан үйл явдал боллоо гэв.

Түүний хэлснээр, Хятад, Серби, АНЭУ-ын түнш улсууд хоорондоо харилцаагаа зузаатгаж, Дэлхий нийтэд үлгэр жишээ болж байгааг онцоллоо. Дэлхийн улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллах нь аймшигт цар тахалт өвчнийг даван туулж чадна гэлээ.

Сербийн Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлснээр, тус вакцины үйлдвэр ирэх 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Sinopharm” вакцин үйлдвэрлэж эхлэх аж. Тус компани Сербийн вакцины хэрэгцээг хангахаас гадна Европын бусад улс орнуудад вакцин болон бусад эм бэлдмэлийг нийлүүлэх юм.  

(Эх сурвалж: Xinhua)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button