Нийгмийн
Өнөөдрөөс томуугийн вакцин хийж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан юм. Эл вакциныг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн 11 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа юм.
Улирал солигдох мөчид томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүнд бага насны хүүхдүүд өртөх нь илүү их байдаг бөгөөд тэдэнд хүртээмжтэй байдлыг харгалзаад өмнөх жилүүдэд захиалдаг байсан тоог гурав дахин нэмэгдүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.