Сурвалжилга, Нийтлэл

“Жаст”-ын Ш.Батхүүгийн ОНЦЛОХ ГУРВАН ХӨРӨНГӨ хэнд очив

"Жаст”-ын Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, "Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар Монголын тал ялагдал хүлээсэн. Улмаар "Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг төлсөн билээ. Тиймээс ч Ш.Батхүүд хамаарах хөрөнгүүдийг зарж, хохирлыг барагдуулахаар битүүмжлэл үүсгээд байсан юм.

“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хөрөнгийн жагсаалтыг өнгөрсөн долоодугаар сард ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр ил болгосон байдаг. Түүний нийт 98 орчим тэрбумын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрийн Нөөцийн сангаас төлсөн 40 сая ам.долларыг нь гаргуулах боломжтой гэсэн байр суурийг тухайн үед илэрхийлсэн.

Тэгвэл, Ш.Батхүүгийн зүгээс зохиомол дампуурал үүсгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, бусдад шилжүүлсэн хөрөнгүүдээ зарахыг зөвшөөрөөд буй. Ийм цаг үед тэрбээр хөрөнгөө хэн хэнд шилжүүлсэн бэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм. Түүний онцлох гурван хөрөнгө болох: “Жаст ойл” ХХК, “Олон овоот”-ын уурхай, “Мах трейд” ХХК-иуд өдгөө хэнд очсон бэ?

1. –“ЖАСТ ОЙЛ” ХХК- Г “МАГНАЙ ТРЕЙД” ХХК ХУДАЛДАЖ АВСАН УУ-

“Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзориг 2013 оны долоодугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группын “Жаст Ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хүү Г.Дашнямд шилжүүлсэн гэх мэдээлэл тухайн үед яригдаж байв. “Жаст ойл” ХХК нь тэр цагт Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Орхон аймгуудад газрын тосны бүтээгдэхүүний агуулахтай, нийслэлээс гадна 16 аймагт шатахуун түгээх станцын сүлжээтэй “том” компани байв. Р.Ганзоригийг албан ёсны зөвшөөрөлгүй ААН худалдан авсан, илтэд хууль зөрчин хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн гэдэг үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байсан нь ч бий.

Мөн, Ш.Батхүү Цензургүй яриа нэвтрүүлэгт орох үеэрээ, “Жаст ойл”-ын колонкуудыг “Магнай трейд”-д худалдах бус шилжүүлэн өгсөн хэмээн хэлсэн байдаг. “Магнай трейд” өрийг нь ч хамтад нь төлөхөөр тохиролцсон гэх. Үүний хажуугаар тус компанийг Ерөнхий сайд асан С.Баярын нууц эзэмшилд байдаг гэж нөлөө бүхий хүмүүс ярьдаг. Тэгэхээр “Жаст ойл”-ын колонкуудыг “Магнай трейд”-д шилжүүлэх замаар С.Баярт хүлээлгэн өгсөн төдийгүй өрөө төлүүлэх гарц болгосон гэж хэвлэлүүд бичиж байлаа.

Ш.Батхүү өөрөө 2013 оны долдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Жаст ойл” компаниа “Магнай трейд” компанид гурван банкинд байгаа зээлийнх нь бүрэн гүйцэтгэлтэй хамт шилжүүлсэн” гэсэн юм.

Тэрбээр 11 шатахуун түгээх станц, шатахуун хадгалах зоориудыг 17 сая ам.доллараар үнэлж, хэлцэл оруулаад байгаа юм.

Одоо тус компани Р.Ганзоригийн хүү Г.Дашнямын нэр дээр байдаг гэх.

2. –“ОЛОН ОВООТ”-ЫН УУРХАЙГ “АЛТЖИН” ГРУППИЙН Г.АЛТАН ХУВЬ НИЙЛҮҮЛЭН АВЧЭЭ-

ШБатхүүг “Алтжин” группын захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилсан гэж прокуророос үзэж байсан нь бий. Г.Алтан энэ талаар тайлбар өгөхдөө “Би энэ сүлжээнд ямар ч хамаагүй. Тэр компани хэнээс ямар зээл авч байсан, ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.  Ш.Батхүүг ч  сайн танихгүй. Миний хүү Э.Сүрэн Ш.Батхүүд зээл өгч тэр зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан” гэсэн тайлбарыг өгч байв.

Тэдний хамтрал “Олон-Овоот”-ын уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийснээр эхэлсэн байдаг. 2012 онд Ш.Батхүү “Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй. Тийм ч учраас 2013 оны долоодугаар сард  “Жаст” группын дампуурлыг зарлаж, ордын лицензийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн гэх мэдээлэл байдаг.

Ш.Батхүүгийн “Жаст ойл” компаниас “Монгол газар” компани шатахуун зээлсээр 20 орчим тэрбум төгрөгийн өр үүсч, түүний оронд захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй гэх уг "Олон-Овоот”-ын ордыг худалдаж авч, 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

3. -“МАХ МАРКЕТ” ХХК ИРГЭН Ш.ЭНХТӨРИЙН НЭР ДЭЭР ШИЛЖЖЭЭ-

Улсын бүртгэлийн ерөнхий газарт буй баримтаар “Мах маркет” ХХК /РД-5643171/ нь иргэн Шаравсамбуугийн Энхтөрийн нэр дээр 2013 оны долоодугаар сарын 08-нд шилжсэн байна. Харин гүйцэтгэх захирал нь Дэндэв овогтой Болор. Ш.Энхтөр нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд англи, орос хэлтэй нэгэн аж. Шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээтэй ба “МИГ даатгал” компанийн ТУЗ-ийн гишүүн. Мөн түүний аав Бадарчийн Шаравсамбуу “Монгол базальт” компанийн ТУЗ-ийн гишүүн, харин хүү Ш.Энхтөр тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн гэхчлэн баримтууд baabar.mn сайтад дэлгэгдсэн нь бий.

Ш.Батхүүд холбогдох бусад хөрөнгүүд иргэн Э.Амарзаяа, У.Хурц, Ц.Нямдаваа, М.Баярсайхан, Р.Аюушдорж, З.Пүрэвжав, Ж.Лхагвасүрэн нарын, хувь хүмүүсийн нэр дээр бэлэглэлийн болоод бусад гэрчилгээний хүрээнд шилжсэн гэх баримт бий.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2 сар 8, 2020 12:11

Prescription For Propecia http://abuycialisb.com - Buy Cialis Buy Doxycycline Online Without Rx Buy Cialis Canada Cialis 40 Mg

viagra vs cialis
viagra vs cialis
10 сар 31, 2021 08:25

Opinion Cialis Generico

Stromectol
Stromectol
11 сар 1, 2021 23:16

Propecia Langzeitwirkung

Cialis
Cialis
11 сар 4, 2021 20:02

Buy Generic Viagra Cialis Online

natural viagra alternative
natural viagra alternative
11 сар 10, 2021 23:17

Where Can I Buy Flagyl 500mg

Lasix
Lasix
11 сар 12, 2021 14:31

propiedades del viagra

prednisone weight gain
prednisone weight gain
11 сар 13, 2021 01:07

Keflex Vision

gabapentin safe
gabapentin safe
12 сар 4, 2021 17:28

Cialis Nez Bouche

plaquenil toxicity
plaquenil toxicity
12 сар 6, 2021 13:57

Ngu And Amoxicillin

gabapentin 600mg
gabapentin 600mg
12 сар 9, 2021 07:02

Amoxil Online

Холбоотой мэдээ

Back to top button