ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээ

Ши Жиньпин Жо Байдентай уулзахаас татгалзсан уу үгүй юу

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзахаас татгалзсан гэх мэдээлэл гарсныг үгүйсгэв. Энэ талаар “Рейтерз” /Reuters/ мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, өнгөрсөн долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар ярихдаа биечлэн дээд хэмжээний уулзалт хийх санал тавихад Ши Жиньпин дарга татгалзсан хариу өгсөн мэдээлэл худал ташаа мэдээлэл гэж эх сурвалж мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпин даргатай цаг хагас орчим утсаар ярилцсан. Америкийн төрийн тэргүүн АНУ, БНХАУ-ын харилцаанд үүссэн ан цавыг арилгаж, “мухардал”-аас гарах  оролдлого хийсэн гэгдэж байна. Гэсэн ч, эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Жо Байдены тавьсан саналыг хүлээж авахын оронд Вашингтон Бээжингийн эсрэг авч хэрэгжүүлж буй “өнгө аяс”-аа өөрчлөхийг шаардсан гэжээ.

Өмнө нь, АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Жейк Салливан мөн “Финаншиал Таймс” /Financial Times/-ийн мэдээллийг худлаа хэмээн мэдэгдэж, “Утсаар ярихад тийм зүйл болоогүй. Цэг” гэсэн маш товч бөгөөд тодорхой хариулт өгч сэтгүүлчдийн амыг тагласан. Гэсэн ч, хэвлэл мэдээллийнхэн өөрсдийн байр сууриндаа итгэлтэй хэвээр байна. Тэд Ши Жиньпин дарга Жо Байденд татгалзсан хариу өгсөн гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм.

*Ер нь, Дэлхийн удирдагчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг үл ойшоон “тоохгүй” хандлага ажиглагдаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x