Нийгмийн

ХӨНДҮҮР СЭДЭВ: Өвчиндөө шаналж, цөхрөнгөө барсан иргэд эмч нараас ор гуйж байна

Сүүлийн 24 цагт халдварын 2737 тохиолдол бүртгэгдсэний 1645 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт илэрч, 21-80 гаруй насны арван иргэн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 вирусийн халдвараар нийт 993 иргэн амиа алдаад байна. Өдөрт бүртгэгдэж буй халдварын тоонд зөвхөн PCR оношлуураар баталгаажсан иргэдийн хариу нэгтгэгдэж буй. Тэгэхээр цаана нь түргэвчилсэн оношлуураар батлагдсан болон шинж тэмдэгтэй ч шинжилгээ өгч чадаагүй олон мянган иргэд байгаа гэсэн үг.

Хоёр жил гаруй хугацаанд чөлөө завгүй ажилласан эмч нарын ачааллыг бууруулах, цаашлаад хүний нөөцгүйн улмаас ковид 19 халдвар авсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх тоог бууруулах, цаашид нэмэлтээр ор дэлгэхгүй байх тухай салбар яамнаас нь мэдээлсэн. Төрийн энэ мэт уялдаагүй шийдвэрээс болж халдвар авсан иргэд эмнэлэгт хэвтэж чадахгүй, цаашлаад эмийн багцаа ч авч чадахгүй байсаар өвчнөө даамжруулж амиа алдсаар байна.

Танил талтай, нөлөө бүхий хүмүүс нь шинж тэмдэггүй ч ар өврийн хаалгаар яриулж, хүнд иргэдийн орыг эзэлсээр буй нь нууц биш. Ямарсайндаа ядарсан иргэд нь улаан бүсэд ажиллаж буй таньдаг эмч, сувилагчид руугаа өдөр шөнө, цаг нар харгалзахгүй залгаж, гэр бүлийнхнээ хэвтүүлээд өгөөч хэмээн гуйдаг гэх. Өвчин хэлж бус хийсч, хөрөнгө чинээ харж ирэхгүй. Бүгд тэгш өвдөнө. Гэвч эмчилгээ, эмнэлгийн хүртээмж нь танилын хэмжээгээр хэмжигдэж буй нь нөгөөтэйгүүр иргэдэд сорилтыг авчирч байна.

Өчигдөр л гэхэд СХД-т амьдардаг 58 настай ходоодны шархлаа, ковид 19 хавсарсан хүнд биетэй өвчтөнд хандах газар, хэвтэх эмнэлэг олдохгүй буй тухай цахим ертөнцөөр шуугив. Хоёр литр орчим цусаар бөөлжиж, хурууны үзүүрээс хэдийн харлаж, үхжээд эхэлсэн тус иргэнийг цахимаар лайв хийж, синсаци дэгдээсний дараа л сая эмнэлэгт олдох жишээтэй. Ил гарсан нь л энэ болохоос бус ил болоогүй, нууцлаг байдлаар олон арван хүн дотроо л бачуурч, өвчиндөө туйлдсаар хорвоог орхиж байна.

Дөнгөж гурван сая иргэнтэй, хүн амынхаа талаас илүү хувийг дархлаажуулсан. Гэвч эмнэлгийн тэгш хүртээмж авч чадахгүй иргэд өвчнөөр үй олноор амиа алдаж, цөхрөнгөө барж байна. Эмнэлэгт хэвтүүлж чаддаггүй юм аа гэхэд өвчтэй иргэн бүртээ эмийн багц тэгш олгож, эргэж тойрч байхгүй бол эх орны иргэд үхээд дуусах нь....

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

Энэ үнэн шүү.Өвчилсөн хүний тоо ХУДЛАА. Шинжилгээ өгч чадаагүй олон хүн байгаа.Яалтай юм бэ. УОК ЭМЯ ТУНЧ АЖЛАА З.Б ЧАДВАР ДУТАГДАЛТАЙ БАЙНОО. ЗӨНГӨӨР НЬ ОРХИНО ГЭЖ БАЙХГҮЙ АРГА УХААН ДУТААД БАЙНОО.

Зочин
Зочин

Халдвар их тархаж бгаа энэ үед залуучууд орой гадуур нийлж зугаацаж бөөгнөрөл үүсгэж бна. Оройн цагаар хөл хорио тогтоох нь зөв

1212
1212

Nair naadam zugaa tsengel teneher bolichih

5656
5656

Nair naadam zugaa tsengel tenehee bolichih

Мөнх
Мөнх

өөрсдөө өөрсөддөө анхаарах цаг нь болжээ. тэгэхгүй бол хохь чинь л болсон байна

Холбоотой мэдээ

Back to top button