ЭДИЙН ЗАСАГ

Инфляц улсын хэмжээнд 8.9 хувьд хүрсний 49.4 хувийг импортын барааны үнийн өсөлт эзэлжээ

Манай улсын инфляцын зорилтот түвшин зургаан хувь бөгөөд үүнээс хоёр хувь хасагдах эсвэл нэмэгдэх нь хэвийн хэмээдэг. Харин энэ түвшин өнгөрсөн сард Улаанбаатар хотынх 9.1 хувьд хүрсэн бол улсынх 8.9 хувь болж тус тус өссөн байна.

Өнгөрсөн сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ улсын хэмжээнд 8.9 хувь болж өссөнөөр өмнөх сараас 0.4 хувиар нэмэгдсэн аж.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 оны наймдугаар сард улсын хэмжээнд 8.9 гарсны 3.7 нэгж нь буюу 41.6 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ өссөнөөс шалтгаалсан байна. 49.4 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25,6 нэгж хувиар нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариу
Хариу
9 сар 16, 2021 12:36

Ингэж тооцож болохгүй л дээ. Графикыг буруу тайлбарласан байна. Хэрэв улаан муруй нь ерөнхий индекс, нөгөө 2 нь импортын барааны өсөлт юм бол дотоодын барааны үнийн өсөлт 10% хол давсан гэсэн утгатай график байна. Яагаад хүмүүсийн толгойг эргүүлээд байгаа юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button