ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

В.Путин, Ши Жиньпин нар ШХАБ, ХАБГБ-ын дээд түвшний уулзалтад алсын зайнаас оролцоно

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/ болон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага /ХАБГБ/-ын дээд хэмжээний уулзалтад онлайнаар холбогдон оролцож үгээ хэлнэ хэмээн Хятадын “Шиньхуа” /Xinhua/ агентлаг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньинээс иш татан мэдээллээ. Дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохгүй болсон шалтгаанаа харин дурьдаагүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн ШХАБ, ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалт болох Душанбе хотод хүрэлцэн ирэхгүй гэдэг нь тодорхой болсон. Үүний шалтгаан нь ОХУ-ын Төрийн тэргүүний ойр тойрныхны дунд коронавирусийн халдвар илэрч, Путин ойрын хавьтагч болж, өөрийгөө тусгаарлах болсонтой холбоотой.

Энэтхэг, Монгол, НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга нар онлайн видео хэлбэрээр дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдсэн.

Дээд хэмжээний уулзалтад Беларусь, Казахстан, Киргизстан, Пакистан, Туркменистан, Узбекистан улсын Төрийн тэргүүнүүд, Арменийн Ерөнхий сайд нар оролцох нь одоогоор тодорхой болоод байна. Харин Иран Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ибрахим Раиси өөрийн биеэр Тажикстанд айлчлах төлөвтэй байгаа аж.

ШХАБ, ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэх гол асуудал бол Афганистаны нөхцөл байдал юм.

Түүнчлэн дээд хэмжээний уулзалтад ХАБГБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, ШХАБ-ын тэргүүн нараас гадна Бүс Нутгийн Терроризмтой Тэмцэх Байгууллагын Гүйцэтгэх Хороо /RATS/-ны төлөөллүүд ч оролцох юм байна.

(Эх сурвалж: sputniknews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button