УЛС ТӨР

УБТЗ-ын даргад горилогчдын санаархал ОХУ талыг уурсуулж, Засгийн газрыг шахна

УБТЗ-ийн даргын суудал эзэнгүй байсаар удлаа. Улмаар эл суудалд санаархагч, горилогчдын уртаас урт цуваа үүсчихсэн байна. Эл суудлын төлөө Монголын талын дотоодод бяцхан тэмцэл өрнөж, ОХУ-ын тал очсон нэрсийг хүлээн зөвшрөөхгүй байсаар удах шинжтэй.

УБТЗ ХНН-ийг ОХУ, Монгол Улсын засгийн газар хувь тэнцүү эзэмшдэг. 2007 оноос манай талаас дарга нараа сонгож, томилж ирсэн.

Д.Жигжиднямаа агсаныг өргөдлөө өгч, гадаад руу эмчилгээнд явсан хойгуур түүний оронд УБТЗ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг томилуулахаар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-руу зөвшилцөх  бичиг явуулсан. Түүний хувьд 2012 онд Зам тээврийн сайдаар А.Гансүхийг ажиллаж байх үед xУБТЗ ХНН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус нийгэмлэгийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг томилсон байдаг. АН-ын гишүүн бөгөөд ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг. АТГ-аас шалгагдаж, анхан шатны шүүхээс нэг жилийн ял хүртэл сонсож, өршөөгдөж байсан юм.

Г.Сэрээнэндоржийг томилуулах бичгийн хариуд: ОХУ-аас хариу бичиг ирүүлэхдээ, түүүний нэрийг дурдалгүй “Өөрсдөө шийд” гэсэн агуулгатай зүйл бичсэн байв.

Үүний дараа Зам тээвэр хөгжлийн сайд Г.Халтар УБТЗ-ын даргад тус хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлж, ОХУ-ын талтай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн билээ. Ц.Хүрэлбаатарын тухайд, “Грийн пеллет” гэх компанитай бөгөөд цемент үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Ц.Хүрэлбаатарыг УБТЗ-ын даргаар томилохоос ОХУ-ын тал татгалзсан хариу өгсөн байдаг.

Дээрх хоёр нэр бүтэлгүйтэнгүүт ШШГЕГ-ын дарга Г.Загджав эл суудалд санаархаж эхэлсэн. Тэрбээр жилийн жилд л идэвхийлэн хөөцөлдөх болсон. Бүр дөрөвдүгээр сараас л орос, монгол дарга нартай уулзалт хийж, томилгоог дэмжих асуудлаар ярилцаж яваа гэгдэж байсан билээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа дэд сайдын суудлаас нь чөлөөлж, ШШГЕГ-ын даргаар томилоход нь “У.Хүрэлсүхийн хамгийн муу томилгоонуудын нэг” гэж хэвлэлүүд онцолсон байдаг. Тэрбээр дахин “УБТЗ” ХНН-ийн даргад зүтгэж яваа нь улс төрийн хувьд дотоодын дэмжлэг хүлээх ямар ч боломжгүй юм, уг нь.

Жилийн жилд Орос, Монгол дарга нарыг найрч гүйдэгч өдгөөг хүртэл нааштай хариу сонсож амжилт олсон удаагүй билээ.

Г.Загджавын араас Л.Халтар сайд ч одоогийн суудлаа өгчихвөл өөрөө очих санаархал өвөртөлж яваа. УБТЗ-ын даргын асуудлыг шийдэхгүй чагталж, өөртөө суудал бэлдэхээр зэхэж буй гэх хардлага бий.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраасаа түүнийг гаргачихлаа гэхэд УБТЗ-ын даргын албан тушаалд аваачих боломж бараг өгчихгүй л болов уу.

Шилэн Цогоо өөрөө эсвэл өөрийн хүн Пунцагыгаа явуулах хүсэлт их багаар бий. Цаагуур эл лоббигоо хийж эхэлсэн ч гэгдэж буй. Түүний хувьд УБТЗ-д үргэлж эрх ашгийн сонирхолтой байж ирсэн нэгэн.

Ингээд маш олон горилогч, санаархагчид гарч ирэхэд ОХУ-ын тал “Танай тал үнэн бүтэхгүй” гэдэг хандлага гаргаж, “Манай талаас даргаа томилно” гэдэг асуудал хөндсөн. Улмаар Ерөнхий сайдын түвшинд эл асуудлаа хүргэсэн гэгдэж буй. Асуудал чухам үүн дээр ирж, жинхэнэ утгаараа “гацалт” үүсээд байгаа.

Нөгөө талаар Засгийн газарт ОХУ талаас шахалт үзүүлэхээс гадна Монголоос төмөр замын гол тоглогчид ч давхар шахалт үзүүлж байгаа гэдгийг энд дурдах хэрэгтэй.

Тодруулбал, “Голомт”-ын Д.Баясгалан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын ажлыг дуусгаж өгөхөөр EPC гэрээ байгуулсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 750 тэрбумаас тэдний банканд байршсан гэх. Мөн зөвхөн төмөр зам төдийгүй дэд өртөө барьж байгуулах, ажилчдын орон сууцыг барих зэрэг нийт 1.2 тэрбум ам.долларын ажил гүйцэтгэхээр болсон гэгдэж буй. Тэгэхээр Монголын төмөр замын гол тоглогчдын нэгээр Д.Баясгалан зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Түүнтэй зэрэгцээд Б.Дэлгэрсайхан гишүүний ч нэр багтдаг. Тэгэхээр Монголын Засгийн газар ОХУ-ын талтай тохиролцохоос урьтаж Д.Баясгалан, Б.Дэлгэрсайхан нартай учраа ололцох шаардлага үүсчихээд байгаа юм. Гол учир шалтгаан үүнд байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-17 08:35

Ямар м�##� нь ийм юм бичдэг байна аа.

mongolchuud
mongolchuud
2021-09-20 17:15
Reply to  Зочин

Harin iim teneg niitlel bichih,ter gorilogsod ni,Manjiin darlaliin ueiin otgo jins gorilon mongol noeduud bie bienee manjiin haadad uraldan mataj,gaviyaa shagnal avah gej baigaa urvagchdiig sanagduulj bn.Shunal,uchuuhen huvia hicheesnees bolj hen,henii etsguud urvagch bolj uls ornoo hudaldaj bolohiig harj avtsgaa

Зочин
Зочин
2021-09-21 12:16
Reply to  mongolchuud

heden m#l p###agaa yundaa umuuruud bgan tsunh barigchdaa, ta nar hoshnogo l doloohgui bl amidrhaargui archaagui s###snuud sht medhuu teriigee

Зочин
Зочин
2021-09-17 09:45

Загджав гэж зөнөг бас үсээ будчихаж ээ

Зочин
Зочин
2021-09-17 11:39

Шилэн Цогоо , Пунцаг ,Жигжиднямаа агсан гурав УБТЗ-г жинхэнэ самарсан ачааны вагоны зохиомол хомсдол бий болгож аж ахуйн нэгжүүдэд авилг�##� авч үйлчилдэг найз Пунцагийгаа дотоод аудит хян�##�т ш�##�г�##�тын хэлтсийн даргаар тавьчихсан булхиагаа нуухын тулд ер нь Пунцаг гэдэг нөхөр Гадаадын Иргэн Харьяатын Газарт ажиллаж байхдаа авилга �##�бан туша�##�ын хэргээр шүүхээс ял авч байсан нөхөр шилэн Цогоо гэж дарваан хар ажилд хамтрагчаараа авсан бөлгөө иймл мафижсан язарсан төр байндаа.

Төмөр замчин
Төмөр замчин
2021-09-17 20:50

Пунцаг гэж бүтэхгүй нөхөр байна аа! Цагдаад ажиллаж байхдаа хүн зодож хөөгдсөн. Дараа нь Мөрөнгийн гадаадын иргэн харьяатын газар байхдаа хятадаас авилга аваад шоронд орсон. Дараа нь дарга Мөрөнгөө АТГ-д гүрдэж тэжээсэн бяруу тэрэгээ эвдсэн гэдэг! Шилэн цогоо бол 2 жил л яаманд ажилласан болов ч төмөр замтай огт падлий байхгүй хүн. Одоо сүнс нь хорогдчихоод л байгаа. Яагаад тэр МИАТ, авто тээврийн газар нтр-д хорогддоггүй юм! Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах ёстой энэ 2 этгээд! Төмөр замчид босно шүү!

mongolchuud
mongolchuud
2021-09-20 17:21

Harin iim teneg niitlel bichih,ter gorilogsod ni,Manjiin darlaliin ueiin otgo jins gorilon mongol noeduud bie bienee manjiin haadad uraldan mataj,gaviyaa shagnal avah gej baigaa urvagchdiig sanagduulj bn.Shunal,uchuuhen huvia hicheesnees bolj hen,henii etsguud urvagch bolj uls ornoo hudaldaj bolohiig harj avtsgaa

Har al
Har al
2021-09-17 20:55

Haltar g###g dund n hool haigaad tsohij yavna haha

Зочин
Зочин
2021-09-17 21:21

Алдарт хүнд гар Пунцаг ч бас юувдээ. Монголын банкууд гэж зам хүртэл тавьдаг мафи маягаар ажилладаг яана даа. Монголд эрүүл тогтолцоотой с�##�бар байхгүйнээ

Иргэн
Иргэн
2021-09-17 22:10

Сэрээнэндоржийг хэзээ ашиглах гэж сургасан юм бэ одоо л ашиглахгүй бол мөн л нас нь явлаа ш дээ мөнгөний хүн биш мэргэжилийн хүнээ тавиач ээ Х�##�тар �####� минь

Зочин
Зочин
2021-09-18 11:59

Оюуэрдэнэ гэдэг новшийг �######�уулж энэ улс орныг дэг журманд оруулахгүй бол болохоо болилоо

Иргэн
Иргэн
2021-09-18 12:39

Шилэн Цогоо гэж сонин хүн ТЗ- ын бодлого ярьдаг болчихсон юм уу өөр ТЗ- ын боловсрол мэдлэгэтэй хүн байхаа больчихоо юу

Зочин
Зочин
2021-09-18 13:28

Эгээ Пунцагийг нэр дэвшүүлж тэнэгтэхгүй байлгүй дээ. Боловсрол муутай, орос хэлгүй, дээр нь авилгын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял авсан хүнийг томилуулах гэж Оросуудын өмнө нэр нүүрээ бузарлаад юу гэхэв дээ.

Иргэн
Иргэн
2021-09-18 16:16

Энэ тэнд дарга хэрэгтэй гэвэл зургаа тавиад нэрээ оруулдаг гарууд ичихгүй юмаа! Тэгээд дандаа төрийн ажлыг унагаж байдаг луйвар мөнгө бодсон нөхдүүдийг төрд ойртуулж болохгүй шүү !

Zochin
Zochin
2021-09-18 20:33

Пунцагийг тавиулая аа

З
З
2021-09-18 21:22

ДАНДАА ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ ТЭР ЗАГДЖАВ ДАРВАН ХАР ЦОГОО ЭНЭ ТЭР БОЛ ОДОО ИЧИЖ ИХЭМЭЭР ЮМАА ТӨМӨРЗАМ БОЛ ТОМ АЙЛ ЭД НАР БОЛ ЦЯЦАГА ЦАРАЙЛАН

Dorjkhuu Munkhtuya
Dorjkhuu Munkhtuya
2021-09-18 22:34

Hurelbaatariig demjih heregtei ajildaa hariutslagatai shudraga zohion baiguulalt saitai sanaachilgatai udirdah chadvar ondor zaluu huniig demjih heregtei

Зочин
Зочин
2021-09-18 22:47

За тэр Цомгоо гэдэг г м хүмүүс ийг �##�ь нэг нам гишүүнээр байлгаад байдаг цаг үе юмдаа....

TZ chin.
TZ chin.
2021-09-19 08:29

TZ gedeg chin MAN iin taviuluudiin hj chadah ajil bishee.Jinhene meregjiliin baiguillaga shuu.Shilen Tsogoo.Zagdjav.Ochirhuu.gd dan taviuluud z##ltsgaa.Haltar darga ch gesen iim tomilgoog huchtei eserguutseh estoi.TZiig MANANgiin hulgaichuud TZ bish boltol busniulj bga shuu.Sereenendorj jinhene meregjiliin hunee taviach.TZ iin tomilgoond Delgersaihan gj soliotoi uom huviin erh ashigaa bodoj orootsoldoj bh uom.TZ aas har garaa.har savraa tat.Meregjiliin baiguullaga ajlaa hiij bn.

Хүн
Хүн
2021-09-19 08:51

МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭ ТАВЬСАН НЬ ДЭЭР ШҮҮ
ХАА САЙГҮЙ ТОМИЛГООНЫ НАМЫН НӨХДҮҮД АЖИЛ УНАГНУУ ГЭХЭЭС ӨӨД НЬ ТАТАХ ОЛИГТОЙ АМЬТАН БХГҮЙ

Үнэнг л хэлэгч
Үнэнг л хэлэгч
2021-09-19 09:53

Сэрээнэндорж, Хүрэлбаатар, Х�##�тар 3-нн нэг нь дарга болох ёстой шүү.

Иргэн
Иргэн
2021-09-19 19:35

Сэрээнэндорж урьд ТЗ дарга хийхдээ би �##�ь ч намынх биш гээ л баахан хүн х�##�сан .дараа нь хөшөөний вагон Орсуудаас үнэгүй авч вокз�##� дээр шахсан.тэрэндээ ял авсан гар .бүтэхгүй хулигаан гар да.

Хүн
Хүн
2021-09-20 08:40

Дур дураа голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж эд нарын хэн нь ч хэрэггүй.Хар шилэн Цогоо ямар ацаа хийж яваам. Үгээгүй гуйлгачин баян айлын хүргэн болсноо ихэд бодож. Өсөхийн өлөн арилахгүй ээ гэж

Зочин
Зочин
2021-09-20 18:40

Оросууд нь өөрсдөө тавиад явб�##� таарна. Манайхны атгаад ороод хор хутгаад явахгүй байлгүй. Манайд нэг хэдхэн боловсон хүчин байдаг юм шиг боловсон хүчин ч гэж дээ бүүр нэг хорчин болчихсон хэдэн юм �##�бан туша�##�ын сураг гарахаар л д�##�дайгаад гараад ирэх юм. Өөр хүн байдаггүй юм байх даа

Зочин
Зочин
2021-09-24 11:03

Төмөр замыг мэргэжлийн хүн л удирдаж зөв ажиллуулж чадна. Загджав, шилэн Цогоо мэтийн угаадас горьдогчид бол холион бантан хийгээд хаячихна. Сайд үүнийг сайн мэдэх тул хэн дуртай бүхнийг дэмжихгүй байх. Сэрээниндорж өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан, тун боломжийн хүндээ. Төмөр замд олон жил �##�ба хашсан, нас сүүдэр ажлын туршлагааараа ид хурц ирэндээ яваа Болд, Цогтбаяр, Эрдэнэбулган, Доржбат гэх мэт шижигнэсэн инженерүүд олон бий.

Холбоотой мэдээ

Back to top button