ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав

Дэлхийн алдартай хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин Элтон Жон Дэлхийн аялан тоглолтоо 2023 он хүртэл хойшлуулав. Шалтгаан нь дуучин түнхний хагалгаанд орж, биеэ тэнхрүүлэх шаардлагатай болсон хэмээн “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээлжээ.

Өдгөө 74 настай тэрбээр Их Британи, Европ тивийн хэд хэдэн хотноо аялан тоглолт хийхээс гадна ирэх жил мөн аялан тоглолтоо АНУ-д үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ.

Дуучин энэ зуны сүүлээр газарт бүдэрч унасны улмаас түнхэндээ бэртэл авсан.

“Эрчимжүүлсэн, нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэсэн ч өвдөлт  ер багасахгүй байгаа учраас хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байгаа. Эргээд хуучин хэвэндээ орж, бүрэн эрүүл болохын тулд аль болох хурдан хагалгаанд орохыг надад зөвлөсөн” гэж Элтон Жон мэдэгджээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button