НИЙГЭМ

БНХАУ-ын жүжигчин Жао Вэй улсаасаа дүрвэжээ

"Хуан Жу Гег” олон ангит киногоороо алдаршсан БНХАУ-ын жүжигчин Жао Вэй улс төрийн шалтгаанаар эх орноосоо дүрвэж, Франц улсыг зорьсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.

Жүжигчин бүсгүй нөхөр Хуан Юлонгийн хамт хувийн онгоцоороо Францын Бордо хотод газардсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Учир нь хосууд эл хотын ойролцоо усан үзмийн талбайтай байна.

Хэвлэлд мэдээлэгдсэнээр жүжигчин бүсгүй "Alibaba Pictures Group”-ийн анхны хувьцааг худалдан авч, хөрөнгө оруулалт хийсэн гэх бөгөөд тус компани БНХАУ-ын засаг захиргаатай асуудалтай байгаа аж. Улмаар тус компанийн асуудалтай холбоотой алдартнууд улс төрийн золиос болж буй.

Уг асуудлаар жүжигчин бүсгүйн тоглосон кино уран бүтээл, нэвтрүүлгийг устгаж, шахалт дарамт болж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button