Монгол залуус шинийг санаачлан, эрсдэл үүрээд эхлүүлсэн олон ажлуудын нэг нь яах аргагүй “Digital nation” арга хэмжээний үеэр болсон дрон шоу байлаа. Хэдийгээр тэд тодорхой хүчин зүйлийн улмаас төлөвлөснийхөө дагуу шоугаа хийж чадаагүй ч шинийг эхлүүлсэн үү гэвэл эхлүүлсэн. Дрон шоуг зохион байгуулсан BRB компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай ярилцлаа. Дрон шоуг хийхийн төлөө тэд ямар эрсдэл үүсэв, зохион байгуулахад ямар бэрхшээл тулгарав.
-“Digital nation”-ы үеэр дрон шоу зохион байгуулах санаа та бүхэнд анх хэрхэн төрөв. Хэдий хугацаанд бэлдсэн бэ?
-Энэ удаагийн арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан нь дрон шоу хийх боломж, нөхцөлийг бидэнд олгосон юм. Өмнө нь “Мишээл экспо”-д хийдэг байхад хязгаарлагдмал орчинтой тул тэгэх боломж, нөхцөл байгаагүй. Дрон шоу хийх санал тавихад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар дэмжсэн. Бид сүүлийн таван сарын хугацаанд судалж, бэлдсээр энэ шоуг хийлээ.
-Дроноор нийт хэдэн дүрс үзүүлэхээр бэлдэв?
-Энэ шоуг хийхэд зориулж гадаадаас 250 дрон авсан. Шоуны үеэр 200 гаруйг нь хөөргөн, 15 минутийн хугацаанд 16 дүрс үзүүлэхээр төлөвлөсөн байсан. “Гадаадууд дроноор ийм юм хийж байхад монголчуудынхыг хар даа” гэх мэтээр харьцуулсан зураг цахим орчинд их нийтлэгдэж байгааг анзаарлаа. Өмнө нь ингэж харьцуулах шоу Монголд болж байгаагүй. Гар утас, компютерны байдаг л зураг, эмч, цагдаагийн дүрс харуулахыг бид хүсээгүй. Монголдоо анхных гэдэг утгаараа нэлээд ач холбогдол өгч, монгол ахуйгаа шингээсэн дүрс дроноор бүтээхийг зорилоо.
Аливаа зүйл хоёр талтай. Монголоо товойлгосон бүтээл хийхээр “Цар тахал ямар байгаа билээ. Эмч, цагдаагаа дүрсэлсэнгүй” гэж шүүмжилж байна. Яг эмч, цагдааг дүрсэлсэн бол “Монгол ахуйгаа шингээсэнгүй. Байдаг л юм үзүүллээ, хууллаа” гээд шүүмжлүүлнэ. Гэхдээ энэ бол асуудал биш. Монгол залуус, монгол инженерүүд дрон шоу хийж чаддаг болсон нь чухал, том дэвшил.
-Танай компани 250 дроноо худалдаж авсан уу, түрээсэлсэн үү?
-Цар тахлын үед гадаадаас захиалсан бараа, бүтээгдэхүүн хэчнээн удаж ирж байгаа билээ. Ийм цаг үед гадаадаас бүх зүйл 2-3 дахин өндөр үнээр ирж байгаа. Үнэнийг хэлэхэд анхандаа түрээслэхээр төлөвлөсөн байв. Одоо Монголд нөхцөл байдаг ямар байгаа билээ. Арга хэмжээ, эвентийг хориглосон ийм цаг үед 250 дрон худалдаж авах хэр эрсдэлтэй вэ. Ямар ч хүн “Эрсдэлтэй” л гэж хариулна. Тэгэхээр бидний эхний сонголт түрээслэх байсан. Гэтэл биднээс үл шалтгаалах хүчин зүйл их гарлаа. Яг Монгол руу орж ирэхийн даваан дээр “Монгол руу техник хэрэгсэл түрээсээр оруулж болно. Буцааж авахгүй” гэдэг хариу захиалсан компаниас ирсэн.
Үүний улмаас түрээсэлнэ гэж тооцон, бүх төлөвлөгөөгөө гаргачихсан байсан бид хоёр сонголтын өмнө зогслоо. Нэг нь дрон шоуг цуцлах, нөгөө нь дрон худалдаж авах. Түрээсэлнэ гээд төлөвлөсөн байсан дронуудаа худалдаж авъя гэхэд манай компанид санхүүгийн том сорилт болсон. Түрээслэх, худалдаж авахын үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй. Худалдаж авлаа гэхэд мэргэжлийн хүмүүс бэлэн байгаа бил үү, сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ гээд олон асуудал үүссэн.
Хэрвээ түрээсэлсэн бол мэргэжлийн хүмүүс хамт ирэх байсан юм. Нэгэнт монголчууддаа дрон шоу үзүүлье гээд зорьсон болохоор том эрсдэл үүрээд худалдаж авлаа. Түрээслэхээр хил дээр ирчихсэн дронуудыг буцааж татаад, цоо шинэ дронуудыг нааш нь илгээсэн. Тэр хэрээр хугацаа, зардал нэмэгдсэн. Ер нь аймаар өндөр өртгөөр худалдаж авсан.
-Хэрвээ нууц биш бол 250 дрон худалдаж авахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Шууд мөнгөн дүнгээр хэлээд яах вэ. Машинтай харьцуулбал, нэг цоо шинэ “Ferrari”, “Lamborghini” худалдаж авах хэмжээний мөнгө манай компани зарцуулсан.
-Өмнөд солоносчууд өмнө нь Монголд дрон шоу хийх гээд бүтэлгүйтэж байсан юм билээ. Тэдний алдаанаас нэлээд суралцаж, төлөвлөгөөгөө нарийн гаргасан байх. Анхных гэдэг утгаараа та бүхэнд том сорилт боллоо. Мэргэжлийн инженер, техникийн хүн Монголд байсан уу?
-Солонгосчууд Монголд дрон шоу хийхээр төлөвлөсөн ч долгионы үелзлийн улмаас амжилттай болоогүй, 2019 онд байх. Монголд дрон шоу хийсэн, хийхээр оролдсон тохиолдол түүнээс өөр байхгүй. “Тэд яагаад бүтэлгүйтэв, алдаа нь юу байв” гэдэг талаас нь бид судалсан. Дрон шоуг Монголд анх удаа амжилттай хийхийн тулд бүх эрсдэлийг нарийн тооцоолсон.
Дрон шоуны мэргэжлийн хүн Монголд байхгүй. Тиймээс бид гадаадаас мэргэжилтнүүд авч ирж, ажиллуулсан, монгол залуус заалгуулсан. Тодорхой хэмжээний жаахан мөнгөн дээр татганаж байгаад гүйцэд юм хийдэггүй, үүнээсээ болж алдаа гаргадаг нь монголчуудын нийтлэг алдаа. Манай компани хэзээ ч тэгэхийг хүсдэггүй. Мөнгөө хэмнэх бус алдаагүй, төгс гүйцэтгэлтэй зүйл хийх л чухал. Бүх эрсдэлийг тооцон, нарийн төлөвлөөд байхад дрон шоун дээр ийм асуудал үүслээ. Дроны шоун дээр бэлтгэгдсэн 15 хүн ажилласан.
Дроны зайг цэнэглэхэд нэг удаадаа 20-25 минут ажилладаг. Шоуг 15 минут хийхэд ямар нэгэн эрсдэл гарахааргүй байв. Манай дронууд 2021 оны хамгийн сүүлийн үеийн загвар, хамгийн хүчин чадалтай нь. Ямар нэгэн алдаа гарах магадлал үнэхээр бага. Бүх юм нь автомат. Аль дрон цэнэг муутай, сэнс нь бүрэн ажиллахгүй байгаа эсэх гээд бүх зүйл нь автомат. “Яагаад уначихав. Яагаад нисэхгүй байна вэ” гээд гайхах ер шаардлагагүй.
Нэг дрон нь нэг гэрэл. Шоу хийх зориулалтын гэрлэн дрон. Хэр олон дрон нисгэх тусам дүрсэлсэн зүйл илүү гоё, тод харагдана. Бид боломжийнхоо хэрээр 200 гаруйг хөөргөөд, дрон шоу хийлээ.
-Шоуны өмнө хэд хэдэн удаа туршиж үзсэн байх. Ямар нэгэн алдаа гарч байсан уу?
-Бид шоуны өмнө буюу мягмар, пүрэв гарагт туршиж үзэхэд ямар нэгэн алдаа гараагүй. Цаг агаар, салхи, ойр орчны цахилгаан соронзон орон, техникийн бүрэн бүтэн байдлыг нарийн шалгасан. Нээлтийн өдөр дахин туршихад ямар нэгэн алдаа гараагүй, Ерөнхий сайд үзсэн. Манай дрон шоуг 2000 гаруй хүн үзсэн. Ойр хавьд олон компани антен босгосон. Тэр бүхнийг долгион хэмжигчээр хэмжихэд хэвийн байв.
20.15 цагт үзүүлбэрээ эхлүүлээд дронуудаа хөөргөв. Эхний дүрс нь дэлхий. Дараагийн дүрс болох соёмбо руу шилжих мөчид хоёр дрон унасан. Шалтгааныг нь шалгахад “Халдлага” байлаа. Үндсэндээ манай дронууд руу долгионы буугаар 3-4 удаа буудсан. Буу гэхээр зарим хүн биднийг дооглож магадгүй. Хэрвээ эргэлзэж байвал энэ талаар цахим ертөнцөөс судлаар үзээрэй. Бид ажлаа мэднэ, бүх датагаа хараад сууж байгаа.
Тухайн өдөр манай дронууд 20 гаруй хиймэл дагуултай холбогдчихсон байсан. Бараг тал нь тасарсан. Датан дээр “3-4 удаа халдлагад өртлөө” гэж гарч ирсэн. Халдлага бол халдлага. Бүр аймаар сүртэйгээр хүлээж авах хэрэггүй. Тийм тусгай төхөөрөмжийг хэн хүссэн хүн хэрэглэх боломжгүй. Монгол Улсад тусгай зөвшөөрлөөр оруулж ирдэг.
-Танай дронууд руу халдсан хүнийг илрүүлсэн үү?
-Илрүүлээгүй. Одоогоор нотолж чадаагүй байж “Энэ хүн буудчихлаа. Тэр байгууллага халдчихлаа” гэж хэлмээргүй байна. Ямар нэгэн зүйлд ул мөр үлддэг. Юу үнэн бэ гэвэл, бид бүх датаг нь мэргэжлийн байгууллага руу илгээн, шалгуулсан. Хариу нь ирчихсэн байгаа. Одоо хуулийн байгууллагад шалгуулна. Тэгэхээр шоуны үеэр манай дронууд руу халдсан, долгионы буугаар буудсан нь тодорхой болж, нотлогдсон гэсэн үг.
Ёстой гэнэтийн үйл явдал боллоо. Үүнийг хэн нэгэн санаатай хийсэн байх. Гэнэтийн, санамсаргүй тохиолдлоор ийм зүйл болсон гэж бодохгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Унасан хүүхдэд ш�##�тгаан мундахгүй
Bayar hurgeye goyo zuil hiisend. Zaluusaa demjih heregtei. Gehdee neg asuult bn. Ta nar dron show-g niigmiin hariutsalgin hureend hiisen yum uu esvel tolbortei yu. Hervee tolbortei bol hedeer hiisen ve.
Bayar hurgeye goyo zuil hiisend. Zaluusaa demjih heregtei. Gehdee neg asuult bn. Ta nar dron show-g niigmiin hariutsalgin hureend hiisen yum uu esvel tolbortei yu. Hervee tolbortei bol hedeer hiisen ve.
төсвөөс хэдэн ₮-ний санхүүжилт авсн бээ дронууд ямар үнээр орж ирж бгаам
За больж үз. GPS trackerтай дргоныхоо нислэгийн праграммыг зөв зохицуулж чадаагүйгээс болж гарсан асууд�##� байх. Мөн нислэгийн радиус багатай , нисэх хугацаа богинотой болохоор гарсан гажиг байхаа. . GPS trackerтай 20 минутаас илүү удаан нисдэг 1 км ээс дээш �##�сад нисэх чадвартай чанартай дроны үнэ 300 $ ээс 5000 $ хүртэл байгаа шүү дээ. Иим дроныг олноор нь авах боломж хэцүү дээ. Чанаргүй дроноо удирдаж чадаагүйгээс болсон бүтэлгүйтлээ бусад руу чихэхэх нь үү. Тэр дроуудыг чин ганаас удирдах боломж маш бага. Өөрсдөө дроне дроны нэгч эд ангийг хииж чадахгүй бэлэн дронийг үдирдаад нисгэж тоглож чадахгүй байж юун цахим үндэстэн цахим үзүүлбэр. Жаахан ичих мэдрэмжтэй бай.
Бид чинь цахим үндэстэн шүү дээ яадын
shaass
Баярл�##�аа, ингэж олон хүн цуглуулж өгсөнд. Та бүгдийн ачаар л дарга нар маань бантсандаа олныг хамарсан арга хэмжээ, найр хурим, караоке нээхийг зөвшөөрлөө шүү дээ
ДРОН НИСГЭДЭГ НЬ САЙХАН САНАА БАЙСАН БАЙХ ЗА ДАРААГИЙНХ НЬ ОЛИГГҮЙ САНАА БАЙНА ХАХАХА
Ха ха. Алаа хаясан. Төсвөөс хэдэн төгрөг зарцуулсныг ил тод болго
Шоу ярьсан, төсвөөс мөнгө идсэн луйварчид. Шоу ч гэж, нэг их гайхах, биширмээр эд биш байна лэ.
Дажгүй сайхан санагдсан шүү, эхлэл бүхэн хэцүү байдаг ч даван туулж чадсан та бүхэнд амжилт хүсье, улам их хичээгээрэй
Худлаа шаагаад байгаа ч дурак аа. Дээр байдаг хэлэн дуракууд нь сүлжээ унагаадаг төхөөрөмж л тавьсан байсан гэсэн биз дээ.
dankan tolgoittoi niilj mungu tsuslasan kompani baih ni...undur une naanaa yariad baigaa ch hyamdhaan hog oruulj ireed nuguuduul ni ajillaagui l gej oilgoloo. Goloos ni hediig unagasan bol???? dankiin humuus iim l yum hiine
dankan tolgoittoi niilj mungu tsuslasan kompani baih ni...undur une naanaa yariad baigaa ch hyamdhaan hog oruulj ireed nuguuduul ni ajillaagui l gej oilgoloo. Goloos ni hediig unagasan bol???? dankiin humuus iim l yum hiine
dankan tolgoittoi niilj mungu tsuslasan kompani baih ni...undur une naanaa yariad baigaa ch hyamdhaan hog oruulj ireed nuguuduul ni ajillaagui l gej oilgoloo. Goloos ni hediig unagasan bol???? dankiin humuus iim l yum hiine
Шоундаа биш чавчаандаааа
Битгий шаа мангар бацаанууд.
Анх удаа дроны шоу зохиосонд баярл�##�аа Харин �##�даа дутагдлаа бусад руу бүү чих. Та нарын дрон руу х�##�дах хэн бх вэ өөрсдөө техникийн �##�даа гаргаж хариуцлагагүй мэдлэг дадлага туршлагагүйгээс дронуудаа унагаа биз Тэр хандаад бга цагдаа нар чинь хэн х�##�дсаныг олохыг харъя Чадахгүй л болов уу учир нь тэр цагдаад чинь дроны шоуны мэргэжилтэн бхгүй Худлаа хуцаж хүмүүсийн дүргүй хүргэхээ боль з�##�уу минь Бусад улсад зохиогдсон дроны шоунд чинь 3,4 мянган дрон оролцоол ямар ч хэл амгүй сайхан зүйл үзүүлээд бхад та нар 200 гаадхан дроныг хэл амгүй зөв удирдаж чад�##�гүй унагачихаад бусад руу буруугаа чихээд сууж бхаасаа ичээч!!!