НИЙГЭМ

“Түгээх ажилтан 20,000 төгрөгийн хахууль авч шатахуун өгсөн гэх мэдээлэл ирсэн”

Станцуудад хомсдол үүсч, АИ 92, АИ 95 шатахуун өгөхгүй байгаа тухай бид өчигдөр /2021.09.20/ лайв мэдээллийг хүргэсэн. АМГТГ-аас долоо хоногийн өмнө шатахууны 35 хүртэлх хоногийн нөөц байгаа, үнэ нэмэх, ховордох үндэслэл байхгүй хэмээж байсан. Гэвч уг мэдээлэл хөрсөн дээрээ хэрэгжсэнгүй. Иргэд Баянхошуу, таван шараас шатахуун авахаар колонкуудад урт дараалал үүсгэж, машинаа унтраахгүйн тулд эрхгүй дамласан үнээр авч байна гэх мэдээлэл бий.

Уг асуудлаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг цахим хаягтаа оруулжээ. Тэрбээр:

"Шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт үргэлжилж байна. Өчигдөр шалгагдсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний нөөцтэй байсныг тогтоосон. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас

  • Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгний хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдох...
  • Шатахууныг дамлан худалдаалж шаглаж байгаа гэх... мэдээллийг авч цагдаагийн байгууллагат хандаж байна” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 21, 2021 11:40

Худлаа, худлаа. Тийм зүйл байхгүй. Жирийн ажилтнаар бүү оролд.

ард
ард
9 сар 21, 2021 13:22

дээдүүлдээ хян�##�т ш�##�г�##�таа тавих хэрэгтэй бараг л хууль бусаар хувчилаад авчихсан байх төр шатахууны асуудлаа өөр дээрээ авах л үлдлээ энэ хэдэн хув�##�цнууд хэзээ ч ханаж цадахгүй нь

Холбоотой мэдээ

Back to top button