УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Тэднийг АНУ-д баясаж явахад зэс, нүүрсний супер цикл дуусаж, шатахуунаа шагладаг болох нь

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар АНУ-д айлчлал хийж буй үес энд, нийгэм эдийн засгийн амьдралд томоохон асуудлууд үүсээд байна. Уг нь тэд холын Америкт хурал зөвлөгөөнд оролцож явахын оронд зэс, нүүрсний асуудлаар БНХАУ руу, шатахууны асуудлаар ОХУ руу айлчилж явсан бол зүйд нийцэх байлаа.

Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын асуудал хавраас л эхэлсэн. Хятадууд өөрсдийн шийдвэрээр хилээ хааж, манай нүүрсний экспортыг хэдэн өдөр, долоо хоногоор зогсоосоор өнөөдрийг хүрч буй. Манай сайт өмнө нь нүүрсний экспорт уг шалтгаанаар хэрхэн үлэмж буураад байгааг инфографикаар үзүүлж байсан. Зэс арай гайгүй ч Оюу толгойн зэсийн баяжмал хилээр гарахаа байсан удаа ч энэ зун тохиолдсон.

Харамсалтай нь нүүрс, зэсийн үнэ яг одоо, энэ онд л өндөр байна. Харин цаашид нүүрсний үнэ унаж, эрэлт нь улам багасах хүлээлттэй. Бүгд толгой дохидог. Зэсийн хувьд алс хэтдээ хэрэглээ нь хязгаарлагдахгүй ч ойрын хугацаанд үнэ нь унах төлөвтэй байгааг эдийн засагчид онцолж байна. Чили улс л гэхэд энэ онд зэсийн зах зээлээс олох орлогын төсөөллөө бууруулсан. БНХАУ-д зэсийн эрэлт буурснаар үнэ нь унана гэсэн тооцооллыг хийгээд буй.

Энэ бүхнээс урьтаж, зэс түүхэнд байгаагүй өндөр үнэтэй, нүүрс юу юугүй хэрэглээнээс хасагдчихаагүй байгаа дээр бид сайн экспортолж, элгээрээ хэвтсэн эдийн засгаа тордож авах байлаа.

Гэвч төрийн өндөрлөгүүд үнэ өндөр байгаад нь сохроор найдсан гэлтэй, ямар ч дипломат яриа хэлэлцээр хийсэнгүй. Тасалдаад байгаа уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нөхөх, босгох чиглэлд ажилласангүй.

За, ОХУ газрын тосны үнэ огцом унахаас сэргийлж дотоодын үйлдвэрлэлээ экспортын хамт хязгаарлахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд манай улсад газрын тосны бүтээгдэхүүний нөөц эрсдэлд орох асуудал үүсээд байгаа. АМГТГ-аас үргэлж өөдрөг мэдэгдэл хийдэг ч бодит байдал дээр бид шатахуунаа шагаар худалдаж авдаг болов.

Мөртлөө Ерөнхийлөгч нь АНУ-д НҮБ-ын нэг хуралд гэгэлгэн дүртэй оролцож, УИХ-ын дарга нь хазсан алимаар попорч, хэтийдсэн зарчимгүй, харалган бодлоготойгоо гайхуулж явна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Яахав дээ хөөрхийс олдсон боломжоо ашиглаж цацагт хяруулын мах идсэн шиг зуга####ж яваа байлгүй дээ. Хаанаас л тааз ширтээд л байв гэж.

  2. Буруу бичиж наад хоёр т1 чинь ####ь н ч америкт айлчлаагүй зүгээр жуулчины визээр зуга####ж яваа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button