“Роснефть” компани манай улсад шатахуун нийлүүлээгүйн алданги төлнө
ОХУ-ын “Роснефть” компани манай улсад гэрээнд заагдсан хэмжээнийхээ шатахууныг нийлүүлж чадаагүй хариуцлагын хүрээнд алданги төлнө гэдгийг эрх баригчид онцоллоо.
Шатахууны нөөц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийсэн. Энэ үеэр, ОХУ талаас гэнэтийн мэдэгдэл хийж, маш бага хэмжээний шатахуун нийлүүлэхээр болсон тухайгаа тайлбарласан тухай ярьсан юм.
ОХУ сард хамгийн багадаа 28,000 тонн шатахууныг манай улсад нийлүүлэх үүрэг гэрээний хүрээнд хүлээдэг. Тэгвэл наймдугаар сарын сүүлээр үүнийхээ 17,000-ыг нь л нийлүүлэх боломжтой байгаа талаар мэдэгджээ. Одоогоор үүнийхээ 7,400 тонныг нь нийлүүлээд байгаа аж.
Гэтэл өчигдөр дахин хийсэн мэдэгдлээрээ, үлдэгдэл болох 10 мянга орчим тонн шатахуунаа нийлүүлэх боломжгүй гэсэн байна. Мөн нөгөө талд БНХАУ-аас захиалсан шатахуун хил гаалийн асуудлаар гацчихаад буй нь дотоодод шатахууны хомсдол үүсэхэд нөлөөлжээ.
Иймд “Роснефть” компани уг асуудалд хариуцлага хүлээж, нийлүүлээгүй шатахуундаа ноогдох хэмжээний алдангийг манай улсад төлнө гэдгийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдээд байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ муу гөлчгий Эрдэнэбаярыг �######�уулаачээ.
Торгуулийг дараа нь үнээ нэмээд л олоод авчихдагийг ч мэдэхгүй пи�####�нууд.