Нийгмийн

И-Март маргааш тактикийн дадлага сургуулийг зохион явуулна

И-март хайпермаркет хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ажилчиддаа гэнэтийн ослын үед хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг олгож, зөв дадал зуршил хэвшүүлэх, хамтарсан дадлага, сургалтыг байнга зохион явуулж байх үүднээс НОБГ-тай үргэлж хамтран ажиллаж, хамтарсан иж бүрэн тактикийн сургуулийг И-март Хан-Уул, Чингис салбаруудад ээлж дараалалтайгаар зохион байгуулж байсан билээ. 

Харин энэ удаад ХУД-ийн 15-р хороонд байрлах И-мартийн дистрибьюшн центрийн ажилчдын хамарсан, НОБГ-ын баг бүрэлдэхүүнтэй хамтран гамшиг, гал түймрийн аюулын үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох сургуулилтыг 2021 оны 09-р сарын 22-ны өдөр зохион байгуулна.

"Гал түймрийн сургууль”-ийн үеэр ард иргэд та бүхнийг гайхаж, сандрахгүй байж бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button