
Афганистаныг бүхэлд нь эзлэн авч, засгийн эрхийг гартаа оруулсан хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, үг хэлэх боломж олгохыг хүссэн талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш “Талибан” хөдөлгөөнөөс томилогдсон Амир Хан Муттакигаас Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, индэр дээрээс үг хэлэхийг хүссэн захидал хүлээн авсан байна. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.
“Талибан” хөдөлгөөний захидал илгээсэн Амир хан Муттаки захидлын төгсөлд өөрийгөө “Гадаад Хэргийн сайд” хэмээн бичсэн байжээ.
Муттаки мөн захидалдаа Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани наймдугаар сарын 15-нд алан тушаалаасаа “огцорсон” бөгөөд Дэлхийн улс орнууд түүнийг ахиж Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөх хэрэггүй” гэж дурьджээ.
Үүнтэй холбогдуулан өмнөх Засгийн газраас томилогдсон Афганистаны суурин төлөөлөгч Гулам Исакзай дахин Афганистаныг НҮБ-д “төлөөлөхгүй” гэжээ. Харин Талибанчууд Афганистаныг НҮБ-д төлөөлөх суурин төлөөлөгчөөр Сухайл Шахиныг томилсон гэдгээ тусгайлан мэдэгджээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.