Нийгмийн

Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг олжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн Ахмадын сувилал гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/-т Хэрлэн голд иргэн Г усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газарт дуудлага ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 17:40 цагт очиж, иргэн Г Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 52 настай, эрэгтэй, Хэрлэн голын усанд доошоо харсан байдалтай байсныг нэг цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button