НийгмийнНИЙГЭМ

Б.Чанцалдулам: “Мана-4”, “Норов-7” танг Голландад үйлдвэрлэхээр туршилт судалгаа хийж байна

2002 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж буй “Оточ-Одь”ХХК нь монгол уламжлалт анагаах ухааны эм, тан, хүнс, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж, өөрсдийн эмнэлгийн өвчтнүүд болон дотоод зах зээл болон ӨМӨЗО-ны Шилийн хот, Хөх Хот, Эрээн хотын дэлгүүрүүд, Япон улс руу нийлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Ялангуяа орчин үеийн анагаах ухаанд шийдэхэд төвөгтэй байгаа зарим өвчнийг эмчлэх оношлох, урьдчилан сэргийлэхэд уламжлалт анагаах ухааны арга бий болгоход тодорхой ажлуудыг хийж байгаа аж.

Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн үйлдвэрлэдэг Мана-4, Норов-7, дархлаа дэмжих цай зэрэг эм, тан, хүнс, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмчилгээний ургамлууд коронавирусийн эмчилгээнд өндөр үр дүнтэй байсан тул Европын орнуудаас худалдаж авъя гэх саналууд ихээр ирж буй тухай мэдээлэл хөвөрч буй. Мөн эмийн ургамал, бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэрийг Голланд улсад байгуулан, хөгжүүлэх санал иржээ. Энэ тухай бид “Оточ-Одь”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдуламтай холбогдож тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

"Бид үйлдвэрлэсэн халгайн бүтээгдэхүүнээ Япон улс руу нийлүүлээд гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Сүүлд Голланд улсаас хамтарсан эмийн үйлдвэр байгуулъя гэх санал ирсний дагуу судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна. Хэдийгээр дотооддоо холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн ч, тэдгээр нь гадаадын орнуудад юу ч биш юм билээ. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд үйлдвэрлэхийн тулд бүтээгдэхүүнийг амьтанд туршиж, албан ёсны гэрчилгээ авна. Тэр ажил нь ойролцоогоор гурван жил орчим хугацаанд үргэлжилдэг юм билээ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button