СПОРТ
Ц.Азбаяр “Хасын хүлэгүүд” багт нэгдлээ

Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг нь ОУХМ Ц.Азбаяр. Холын зайнаас найдвартай шидэгчдийн нэг түүний ур чадвар, манлайлах чадварыг спортын хүрээнийхэн өндрөөр үнэлдэг.

Өнгөрсөн улиралд “23 сторм” багт хүчин зүтгэсэн тэрбээр өчигдөр “Хасын хүлэгүүд” багт нэгдлээ. Ингэснээр “Хасын хүлэгүүд” баг дахин нэг шилдэг тоглогчоор хүчээ зузаатгав.
Ц.Азбаяр өмнө нь Европ руу хийсэн аялан тоглолтын үеэр “Хүлэгүүд”-ийн өмсгөлтэй тоглож байсан удаатай. Энэ удаа албан ёсоор тус багийн эгнээнд шилжлээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.