ЭРҮҮЛ МЭНД

“Орны хүрэлцээ дутмагаас аварч болох өвчтөнийг алдаж байна”

Ковидтой иргэдэд ор хүрэлцэхгүй, хүнд өвчтөн эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас амь тавиад эхэлсэн. Харин өнөөдөр БЗД-ийн эмч Б.Амгаланбаатар хүндэрсэн дөрвөн өвчтөнөө ЭМЯ-ны гадна авч очиж, салбарын удирдлагуудаас ор дэлгэхийг хүссэн байна. Харин түүнд ор дэлгэх боломжгүйг тус яамнаас хариулжээ.

Б.Амгаланбаатар эмчийн хэлж байгаагаар “Өвдсөн хүмүүст аргаа бараад уян зүү тавьж байгаа. Гэрийн нөхцөлд энэ нь бохир учир хориотой байдаг. Гэхдээ энэнээс өөр арга алга. Гэртээ иргэд хүндэрч сэхээн тасагт ирэх нь нэмэгдлээ. Сэхээнд орсон өвчтөнийг маш хэцүү зам тосдог. Амьд үлдлээ гэхэд уушги нь хатуурч хэвийн бус байна. Эсвэл нас барна. Ийм л хоёр зам бий. Ковидоор өвдсөн иргэд “Үхмээргүй байна, эмчээ туслаач” гэдэг. Үнэндээ л ор хүрэлцээтэй бол аварч болохоор байна. Гэвч эмнэлэгт сул ор байтугай шал алга. Нэг хоногийн дараа сэхээнд орчих эрсдэлтэй өвчтөнүүдээ нүдэн дээрээ хүндрүүлмээргүй байна. Ор дэлгэж яаралтай хэвтүүлэх хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-23 19:58

Araichdee or gargaachee or delgej bolno gehdee bla bla geed bhiin setgel bval boloh l asuudal

Zochin
Zochin
2021-09-23 21:27

Ene Zasgiin gazar byyr arai umaa. Chaddag khynd n' uguuchee naad ajlaa.

Зочин
Зочин
2021-09-23 22:25

Уг энэ дэгдэлт бол нэлээд гамшиг дагуулна даа, хөл хөдөлгөөнөө багасгаж хөл хориоч. Иргэн та Ковид тусв�##� өрхийн эмнэлэг чинь регестр, нэр усыг чинь ялдамхан аваад дараа нь утсаа авах ч үгүй таслана шууд, тэр багц магцыг мартаад өөрөө эмийн сангаас 250000-450000 төгрөгний эм аваад аз байв�##� 10д хоноод эдгэрнэ, азгүйчүүд нь хатгаа болж хүндрээд тарчилна. Эрүүл ухаанаар бод бод, 14 хоног хөл хоривол х�##�дварын тарх�##�т багасаад таны х�##�двар авах эрсдэл багасна, үгүй бол 14 хоног гүрийтэл ажиллаад олсон мөнгөө, хураасан жоортойгоо хамт эмэнд өгнө. Үр хүүхдүүдтэйгээ гэртээ эрүүл саруул сууж байсан нь дээр үү! Эсэхүл…. таны сонголт

Зочин
Зочин
2021-09-24 01:49

Иргэд өөрсдөө өндөр хариуцлагатай байж хөл хөдөлгөөнөө багасгамаар байнаа

Зочин
Зочин
2021-09-24 06:00

10 jil ih deed surguuli testereeg kollejee karentil

zochin
zochin
2021-09-24 12:55

Үнэхээр өвчтөнийхөө төлөө сэтгэл зүрхнээсээ ханддаг эмч бна.
Улаан бүсэд ажиллаж бгаа одоо үеийн баатарлаг эмч сувилагч , эмнэлэгийн ажилчдаараа бахархаж бна. Үнэхээр ковидийн х�##�двар аваад хүндэрхээс нь өмнө эмнэлэгт хэвтүүлээд эмчилбэл үр дүн маш сайн бгаа. Гэтэл гэрээр нь хүндрүүлээд маш хүндэрсэн үед нь эмчилдэг ямар онол, эмчилгээний тактик вэ? Олон иргэдийнхээ амийг аврахын тулд ор нэмж гаргаачээ.
Эмнэлэгт нь хэвтүүлээчээ.

Холбоотой мэдээ

Back to top button