Covid-19

Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, сайн дурын ажилчид авч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирус цар тахлын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ийн төлөөлөгч Сергей Диордица Монгол улсад ирж хамтарсан ажиллагаа явуулж байгаа талаар ярьсан юм. Үүнээс гадна ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ,

“Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 21 мянга гаруй хүн бий. Харин 68 мянга гаруй хүн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Өрхийн нөхцөл хүнд байна. Тэдгээр хүмүүс хүндэрсэн бол өрхөөр дамжин эмнэлэгт хэвтэх асуудал яригдаж байна. Гэхдээ эмнэлгийн орны асуудал үнэхээр хүнд.

Үүнээс гадна хүний нөөц маш хүнд байна. Өрхийн эмнэлгүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ урт цагаар ажиллаж байгаа юм.

ЭМЯ-ны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилтныг Улаан загалмайн нийгэмлэгээс нэмж өгөх зэргийг хийж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button