Нийгмийн

Д.Сумъяабазар: Маргааш 400 тонн шатахуун ирнэ

Өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр Монголын талаас төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий хүмүүс яаралтай шатахуун татах хэлэлцээр хийхээр ОХУ-руу ниссэн. Улмаар хэлэлцээрийн үр дүн гарч, нийт 55,000 тонн АИ-92 бензин татан авахаар тохирсон билээ.

Хэлэлцээрийн хүрээнд тэд “Роснефть” компанитай уулзсан бөгөөд есдүгээр сард ОХУ-ын талаас нийлүүлэхээр байсан ч больсон 10,000 тонныг ирэх сар дахь 45,000 тонн АИ-92 шатахууны хамт татан авахаар болсноо мэдэгдсэн юм. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ийн мэдээлжээ. Тэрбээр:

"Яг одоо Ангарскаас 1100 тонн шатахуун ачилт хийж байна гэж Роснефть ХК-аас мэдээ ирж байна. Маргааш 400 тонн гээд нийт 1500 тонн ачилт Манай улс руу ирнэ ээ. Шатахууны хангамж гайгүй болно оо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 26, 2021 09:00

Их шатахуун ирэх юм бна. Баярл�##�аа.

Холбоотой мэдээ

Back to top button