НийгмийнНИЙГЭМ

Увс аймагт 4,5 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

Өнгөрсөн шөнө буюу 2021.09.24-ний баасан гарагт үдшийн 23:46 минутад Увс аймагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ талаар галт улын дэлбэрэлт, газар хөдлөлтийн талаар мэдээлдэг “Volcanodiscovery.com” цахим хуудсанд нийтэлжээ. Газар хөдлөлтийн голомт нь Увс аймгийн Улаангом хотоос 80 км-ийн зайд орших Өмнөговь сумын нутаг юм байна.

Мөн Ховд аймгийн Жаргалант сум, Баян-Өлгий аймаг болон ОХУ-ын Кызыл хотод чичирхийлэл мэдрэгдсэн талаар иргэд мэдээлсэн байна. 

Газар хөдлөлтийн талаар ОБЕГ-аас одоогоор ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Монгол орны баруун хязгаар газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд тооцогддог. Зургаан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт мөн 4,5 магниутудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байсан билээ.

(Эх сурвалж: Volcanodiscovery.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button